Монголд бадминотоны олимпын эрхийн оноо олгох тэмцээн болж байна


8-р сарын 19
10 цаг 36 минут

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй “Mongolia International challenge-2022” олон улсын тэмцээн Спортын төв ордонд болж байна. Тэмцээнд 15 орны 172 тамирчин ганцаарчилсан, хос, холимог хосын төрөлд “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн онооны төлөө өрсөлдөж байна. БНСУ-аас 25 тамирчин хүрэлцэн ирсэн нь хамгийн олон оролцогчтой баг болов. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагч Монголоос гадна Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур улс тамирчидаа илгээжээ. Баг тамирчидаас хамгийн өндөр чансаатай нь ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын тамирчин Сон Ван Хо бөгөөд тэрбээр цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан удаатай. Тус тэмцээний нээлтийн ёслол өчигдөр болсон бөгөөд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нарын хүндтэй эрхмүүд хүрэлцэн ирсэн юм. 

Биеийн тамир, спортын улсын хороо 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.