Зэд-Хантай-Бүтээлийн нуруу дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулууныг шалгуулахаар АТГ-т ханджээ


8-р сарын 16
16 цаг 12 минут

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нуруу дархан цаазат газар хэмээгдэн улсын  хамгаалалтад байдаг газар юм.

Тэгтэл Зэд-Хангай-Бүтээлийн нурууны хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж ховор ан амьтан агнуулж, мод огтолж сүйдэлж байгаа тухай нутгийн иргэд мэдээллэж, улмаар авлигатай тэнцэх газарт гомдол гаргасан байна.

No description available.

Тус гомдолд “Хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулууныг улаан номд орсон нэн ховорд тооцогдох баавгай, бамбарууш, зэрлэг гахай, хандгай шилүүс зэрэг ан амьтдыг агнах хууль бус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Монголын төрийн томоохон албан тушаалтнууд болон Оросууд энэхүү бүс нутагт ирж хууль бусаар ан агнадаг байж болзошгүй. Түүгээр ч зогсохгүй Д.Болорчулуун даргын дүү нь баавгай агнах явцдаа цагдаагийн байгууллагад баригдсан боловч удалгүй шалгагдахаа больсон.

Мөн Д.Болорчулуун нь дархан цаазат газрын бүсэд өөрийн хувийн хаус болон амралтын газар барьсан бөгөөд зарим үед хүмүүс гаднаас авчирч хэд хоногоор нь амьдруулдаг. Д.Болорчулуун хамгаалалтын дарга болсноос хойш ой модыг хавтгайруулан олноор огтолж байгалийн гоо үзэмж гандаж, буурч байна.

Ажилчдаа ажлын бус цагаар дуудаж хувийн ажлаа хийлгэдэг, нутгийн иргэдэд оногдсон газар тариалангийн бүсийн техник технологийг иргэдэд өгдөггүй, улсын төсвөөр хувьдаа хадлан бэлддэг, өөрөө Эрдэнэт хотод амьдардаг гээд ажлын байрандаа бараг ирдэггүй, ирэхээрээ ажилчдадаа айлдан сүрдүүлдэг, аймаг сумдын засаг дарга нарын өмнөөс нэр бүхий хэдэн сайдын нэрийг  дурдаж өөрийгөө хамгаалуулдаг” хэмээн бичиж АТГ-т хүргүүлжээ.

  Шалгалт үргэлжилж байна.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.