“Залуучуудын хөгжлийн сар”-ын хүрээнд соёлын салбарын залуучуудаа дэмжин ажиллаж байна


8-р сарын 11
11 цаг 00 минут

Соёлын яамны дэргэд соёл, урлагийн 14 чиглэл, 21 аймаг орон нутагт соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулан, салбарын хөгжилд залуусын оролцоо манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

       Жил бүрийн 8 дугаар сарын 12 - “Олон улсын залуучуудын өдөр”, 8 дугаар сарын 25 - “Монголын Залуучуудын өдөр” тохиодог ба 8 дугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон тэмдэглэн өнгөрүүлж, салбар бүр залуучуудын асуудалд анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, залууст ээлтэй шийдвэр гарган ажиллахыг Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүн амын сангаас уриалдаг.

        "Залуучуудын хөгжлийн сар"-ын хүрээнд Соёлын яам салбарын залуучуудаа дэмжин “Нүүдэлчин Монгол 2022” соёлын биет бус өвийн их фестивальд “Соёлын өвийн хүрээ-үзэнгээ суралцъя” үйл ажиллагаанд соёлын биет бус өвөө өвлөн уламжлагч залуус өөрсдийн бүтээл туурвилаараа оролцохоос гадна, хүүхэд залууст зааж сургах, фестивалийн зохион байгуулалтад орж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

    “Нүүдэлчин Монгол 2022” соёлын биет бус өвийн фестивальд:

·         Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Соёл, урлагийн менежер залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Дүрслэх урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Тайз дэлгэцийн урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Дууны урлагийн залуучуудын хөгжлийн зөвлөл

·         Баян-Өлгий аймгийн Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлөөс

бүрдсэн нийт 32 залуус Соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд  Эх хэл, аман уламжлал, илэрхийлэл, Ардын язгуур урлаг, Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай уриа дуудлага, Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл, Уламжлалт арга ухаан, Уламжлалт гар урлалын өргөө, Хүүхдийн хүрээний нэгдсэн хөтөлбөрт орж ажиллах юм.

Соёлын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ5 цаг 43 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”5 цаг 44 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь5 цаг 44 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ5 цаг 45 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ5 цаг 46 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров5 цаг 47 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна5 цаг 49 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"5 цаг 50 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"5 цаг 51 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё5 цаг 51 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ5 цаг 52 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна5 цаг 54 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.