НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол ахуй соёлоор амьсгалсан нэгэн өдрийг өнгөрүүллээ


8-р сарын 11
10 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн урилгаар албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол уламжлал, ахуй соёлтой танилцуулах бэсрэг наадмыг Монгол Номадс жуулчны баазад зохион байгууллаа.
 
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.
 
Монгол Улс цэнхэр дуулгатнаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илгээсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Уг тэмдэглэлт түүхэн ойд зориулсан бэсрэг наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон уртын дуугаа өргөж, ардын бүжгээ толилуулав. Мөн ноён Антонио Гутерреш малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцаж, эрийн гурван наадмыг үзэж сонирхов.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бэсрэг наадмыг үзэж сонирхсоны дараа “Халуун дулаанаар угтаж авсан Монгол орон мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танд гүн талархал илэрхийлье. Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё.
 
Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг аж. Үүнийг энэхүү бэсрэг наадмыг үзээд илүү ихээр ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Батлан хамгаалах яам 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ5 цаг 43 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан5 цаг 45 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь5 цаг 46 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна5 цаг 47 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ5 цаг 53 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ6 цагийн өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?6 цаг 2 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана6 цаг 3 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна6 цаг 5 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна8 цаг 12 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.