Эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


8-р сарын 8
17 цаг 11 минут

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр БНСУ-ын Кёнсанбүг мужийн Захирагч Ли Чол Ү-г  хүлээн авч уулзлаа. Мөн БНСУ-ын Эрчим хүчний агентлагийн захирал Ли Сан Хун, Кёнсанбүг мужийн Хөгжлийн корпорацын гүйцэтгэх захирал Ли Жэ Хюк, Кёнсанбүг мужийн Захиргааны Эрчим хүчний аж үйлдвэрийн хэлтсийн дарга Рю Си Каб болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, ЭХЯ-ны харьяа Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Б.Алтанцэцэг нар уулзалтад оролцсон юм. Уулзалтаар Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах "Зүүн Азийн залуучуудын II спортын наадам”-д хамтран ажиллах тухай санал солилцож,  талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон Эрчим хүчний байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр улсын харилцааны хөгжилд орон нутгийн түвшний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өдгөө Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хотуудтай найрсаг, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарч ажиллаж байгаа. Кёнсанбүг мужтай хэрэгжүүлж буй уламжлалт харилцаан дээр үндэслэж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой бөгөөд өнөөдрийн байгуулж буй хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгүүд бидний хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Улаанбаатар хот нь Кёнсанбүг мужтай 2007 онд анх хамтын ажиллагаа тогтоож байсан бөгөөд түүнээс хойш соёл, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, залуучууд солилцоо, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ5 цаг 5 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ5 цаг 6 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"5 цаг 7 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна5 цаг 7 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна5 цаг 8 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 10 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав5 цаг 12 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ5 цаг 13 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй5 цаг 14 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна5 цаг 16 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.