САЙН МЭДЭЭ: Есөн эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар нэмжээ


8-р сарын 8
17 цаг 05 минут

Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. 

Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм. 

Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч ЭМЯ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ.

Үүний нэг гол үр дүн нь 2022 онд  лавлагаа шатлалын томоохон эмнэлгүүд болон дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүдээс ажилчдынхаа цалинг үе шаттай 10-40 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа явдал юм. 

Тухайлбал, өнөөдрийн байдлаар Улсын гуравдугаар эмнэлэг 40 хувиар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 20 хувиар, Гэмтэл согог судлалын үндэсний төв 10-25 хувиар, Амгалан амаржих газар 20-35 хувиар, Хавдар судлалын үндэсний төв 43 хувиар, ЗӨСҮТ 13 хувиар, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг 10-25, Баянгол дүүрэг дэх ЭМТөв 20 хувиар, Арьс өвчин судлалын үндэсний төв 20 хүртэлх хувиар тус тус эмч, ажилчдынхаа үндсэн цалинг нэмжээ. 

Мөн Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа  500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмжээ.  Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх 2022 оны 7 сарын 01-ний өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Цаашид ч эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих явцаа сайжруулж, зөв зохион байгуулалттай ажилласнаар өшөө ч нэмэх боломжтой хэмээн хэлж байлаа. 

Эх сурвалж: arslan.mn 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа1 цаг 16 минутын өмнөБэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ1 цаг 16 минутын өмнөЯпон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов1 цаг 17 минутын өмнө"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"1 цаг 18 минутын өмнөЛондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ1 цаг 19 минутын өмнөӨчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ1 цаг 20 минутын өмнөСэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна1 цаг 21 минутын өмнө"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"1 цаг 22 минутын өмнөУ.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид1 цаг 23 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав1 цаг 25 минутын өмнөНоолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.