Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн болж байна


8-р сарын 5
15 цаг 17 минут

Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Хан-Уул дүүргийн спортын хороонд эхэллээ. Хөдөлгөөний ач тусыг сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгох дадал төлөвшүүлэх зорилго бүхий эл тэмцээн сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ жилийн нөхөрсөг тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээж үг хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд жил бүр уламжлал болсон нөхөрсөг тэмцээнийг спортын зургаан төрлөөр зохион байгуулдаг онцлогтой. Хоёр жилийн хугацаанд түр завсарлаад энэ жил сэргээн зохион байгуулж буй тэмцээнд иргэд болоод төрийн бус байгууллагууд маш идэвхтэй оролцож байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг нийслэлд бүрдүүлэхээр заасан байдаг. Явган хүний замаар гаръя гэхэд зам харгуй нь хараа, сонсголын бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчих зориулалтын байхаас эхлээд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудтай тогтмол уулзалт хийж байна. Шинээр барилга барилаа гэхэд эдгээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн стандартыг биелүүлэхийг шаардаж байгаа. Тэрхүү бүтээн байгуулалтын ажил хийхийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хяналт тавьж байгаа. Энэ бол том давуу тал” гэлээ.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:

-НЗДТГ-ын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, хүртээмжтэй байдлыг бий болгох, бэрхшээлгүй орчныг нэмэгдүүлэхэд анхаарч ажилладаг. Үүний нэг хэлбэр нь энэхүү нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж буй хэрэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, спортын тэмцээн уралдаанд оролцохын сацуу тулгамдсан асуудлаа ярилцаж, дүгнэх, дуу хоолойгоо нутгийн захиргааны байгууллага, төр засагт хүргэх үндсэн суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой. Нөхөрсөг тэмцээн ихээхэн онцлогтой болдог. Зургаан төрлийн тэмцээн зохион байгуулж байна. Ширээний теннисийн тэмцээн байлаа гэхэд хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийнх өөр өөр байх жишээтэй. Түүнчлэн тамирчид шатар, олс таталт, гар барилдаан, нисдэг таваг шидэлт, дартс зэрэг төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаагаа сорих юм. Тэмцээнд тамирчид холимог багаар оролцоно. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад тэмцээнд оролцох тамирчдын тоонд тодорхой хязгаар тавьсан. Төрийн бус байгууллагуудаараа нэгдэж орж байгаа гэлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны үнэлгээний ажилтан Н.Эрдэнэтөгс:

-Манай холбоо энэ тэмцээнд тав дахь жилдээ оролцож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний дутагдалтай байх нь элбэг. Тиймээс энэхүү нөхөрсөг тэмцээнд оролцох дуртай. Нэг баг найман гишүүнтэй. Тэдгээр гишүүдийн хоёр нь тэргэнцэртэй байх бол хараа, сонсголын бэрхшээлтэй тус бүр хоёр, бусад төрлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг хамруулах байдлаар багаа бүрдүүлсэн. Бүх ард түмний спартакиад, улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хөгжлийн бэрхшээлтэй иргэд идэвхтэй хамрагддаг. Тэр бүх тэмцээн уралдаанд биднийг илүү өргөн хүрээнд оролцуулж, мэргэжлийн тамирчид бэлтгэх, спортын төрлийн олшруулж, олон улсад гарах боломж бүрдүүлэх чиглэлд дэмжээсэй гэж хүсдэг гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ1 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05Нөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ10 сар 20. 10:57Шатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ10 сар 20. 10:55Мөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ10 сар 20. 10:53Индонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана10 сар 20. 10:51Францын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ10 сар 20. 10:39Хуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна10 сар 20. 10:38ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ10 сар 20. 10:31Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.