Оюуны өмчийн чиглэлээрх хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав


7-р сарын 26
10 цаг 39 минут

Швейцарын Женев хотноо энэ оны 7 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган болов. Уг чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан үг хэлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

Тус чуулганы үеэр Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, хамтын ажиллагааны талаарх баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

Тухайлбал, Монгол Улсын Оюуны өмчийн газраас үзүүлж буй бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх асуудлаар хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар  оюуны өмчийн үйлчилгээ, удирдлагыг сайжруулж, зардал багатай, чанартай шийдлүүдийг Оюуны өмчийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдэв.

Мөн Монгол Улсын Оюуны өмчийн газар, Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дэлхийн оюуны өмчийн байгууллага Оюуны өмчийн асуудлыг тусгасан хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар манай улсын холбогдох их сургуулиудын дээд боловсролын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүдээр хичээл заалгах, судалгаа шинжилгээ хийх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх боломж бүрдэж, оюуны өмчийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Гадаад харилцааны яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.