“Музейн аюулгүй байдлыг хангах нь” сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа


7-р сарын 8
16 цаг 16 минут

Соёлын яамнаас музейн аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд оролцогч талуудын мэдлэг ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  “Музейн аюулгүй байдлыг хангах нь” сургалтыг Соёлын өвийн үндэсний төвд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Соёлын яам, Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музейн шинжээч, мэргэжилтнүүд музейн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин, гэрээт харуул хамгаалалтын талаарх хууль тогтоомж, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх арга зүй, галын аюулгүй байдлыг хангах туршлага, музейн аюулгүй байдлын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ. Оролцогсдын зүгээс музейн аюулгүй байдлыг хангах хүрээнд хяналтын камерын системийг бүрэн шинэчлэх, харуул хамгаалалтын ажилтнуудын нийгмийн асуудлыг анхаарах, багаж хэрэгслийг сайжруулах сэдвийн хүрээнд асуулт асууж хариулт авав. Сургалтад төрийн болон орон нутгийн музейн удирдлага, харуул хамгаалалтын ажилтнууд, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, цагдаагийн байгууллагын албан хаагчид болон гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 80 гаруй хүн хамрагдлаа. Энэ удаагийн сургалт нь музейн аюулгүй байдлыг хангах чиглэлээр оролцогч талуудын дунд зохион байгуулсан анхны сургалт юм.

Цаашид энэ мэт музейн аюулгүй байдлын сэдвээр сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцож байх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх хүчин зүйл болно гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.  

Эх сурвалж: Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа4 цаг 17 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна4 цаг 18 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна4 цаг 19 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана4 цаг 20 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ4 цаг 20 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ4 цаг 21 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна4 цаг 22 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө4 цаг 23 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ4 цаг 24 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав4 цаг 24 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.