“Монголын сайхан орон” үзэсгэлэнгийн шилдгээр Б.Номингийн “Нөгөө тал” бүтээл шалгарлаа


7-р сарын 8
15 цаг 42 минут

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан “Монгол хүн”, “Монгол ирээдүй”, “Монгол бахархал” уриан дор өнөөдөр “Монголын сайхан орон” үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг Соёлын яамны дэмжлэгээр Монголын урчуудын эвлэл зохион байгуулж, Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун, өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүллээ.

Тус үзэсгэлэнд, 150 гаруй уран бүтээлчийн 200 гаруй бүтээл ирснээс баримал 15, зураасан зураг 10, монгол зураг 13, чимэглэх урлагийн 8, уран зургийн 49, нийт 95 бүтээл тавигдсан юм.

Үзэсгэлэнг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлсэн бөгөөд хэлсэн үгэндээ:

“Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголчууд бид Үндэсний их баяр наадмаа ёсчлон өнгөрөөсөн бол энэ жил Монгол Улсынхаа хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэж, Монгол үндэстний бахархлыг төрүүлэх, соёлын өвөө дэлхий нийтэд таниулан сурталчлах, өвлөн уламжлуулах сайхан наадам зохион байгуулахын төлөө ажиллаж байна.

Энэ жилийн баяр наадмын нэг онцлог гэвэл Соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага Соёлын яам маань Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажилд зөвхөн урлаг уран сайхнаар үйлчлэх бус бодлогын хэмжээнд оролцож, баяр наадмын утга агуулгад соёлын салбарын гүйцэтгэх үүргийг илүү өргөн хүрээнд оруулсан.

Ингэснээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах, тэр дундаа тэргүүлэх чиглэлд нь багтах дүрслэх урлаг, хувцас загвар, гэрэл зураг зэрэг салбарын уран бүтээлчдийг, уран бүтээлийг Үндэсний их баяр наадмын албан ёсны хөтөлбөрт багтааж, түүгээрээ дамжуулан өөрсдийн соёлын өвөө сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна” гэлээ.

Энэ жилийн үзэсгэлэнгийн Гранпри шагналыг уран бүтээлч Б.Номин “Нөгөө тал” бүтээлээр хүртлээ.

Шагналт байранд:

  • Уран зургийн төрөлд Т.Одон “Чин Ван Ханддорж” бүтээлээр,

  • Уран баримлын төрөлд Л.Гантөмөр “Алтайн эгшиг” бүтээлээр,

  • Монгол зургийн төрөлд Т.Нурмаажав “Өнөтэй өвөл” бүтээлээр,

  • Зураасан зургийн төрөлд З.Уянга “Тэнгэрийн хөвгүүд” бүтээлээр,

  • Чимэгдэх урлагийн төрөлд А.Баасансүрэн “Амарбаясгалант” бүтээлээр тус тус хүртэв.             Эх сурвалж: Соёлын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ3 цаг 32 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай3 цаг 33 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ3 цаг 34 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг3 цаг 35 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн3 цаг 37 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ3 цаг 37 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн3 цаг 38 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна3 цаг 39 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо3 цаг 40 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина3 цаг 41 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.