Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа


6-р сарын 24
17 цаг 52 минут

“Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг танилцуулах үеэр мэдээлэл, технологийн тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.

“E-School”  СИСТЕМЭЭ СУРАГЧ, БАГШ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛАН  БҮТЭЭСЭН

"Дижитал Эдү Менежмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрал:

 

-"Дижитал Эдү Менежмент" ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд "Ай Си Ти групп" ХК-ийн охин компани. Бид хөгжүүлж буй “E-School”  системээ  ерөнхий боловсролын сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулан  бүтээсэн. Тодруулбал, “E-School” буюу сургуулийн удирдлагуудад, “E-Teacher”  буюу багш нарт, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн систем юм. Эцэг, эхчүүд тус аппликэйшнийг ашиглан хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой. Одоогоор ерөнхий боловсролын 51 сургуулийн 2500 гаруй багш, 20 мянга гаруй сурагч, эцэг, эхчүүд манай системийг ашиглаж байна. Өмнө нь цомхон хүрээний хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг ашигладаг байсан бол өнөөдрийн энэхүү “Улаанбаатар хотын цахим шилжилт” төсөлтэй уялдуулан нийслэлийн бүх эцэг, эх хүүхдийнхээ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН КАРТЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

 “И Клиник” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга  Ш.Дэлгэр:

 

-Манай компани 2014 оноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад системээ хөгжүүлж эхэлсэн. Тодруулбал, эмнэлгийн удирдлага, лабораторийн удирдлага,  шүдний эмнэлэг, сувилал, эмийн сангийн системийг нэвтрүүлсэн юм. Үүнээс гадна эрүүл мэндийн датаг хадгалах үйлчилгээ,  дүрс оношилгооны системийг хөгжүүлж байгаа. 2022 оны гуравдугаар сараас эхлэн “И Клиник” эрүүл мэндийн нэгдсэн платформыг зах зээлд нэвтрүүлсэн. Уг платформоор дамжуулан улсын болон хувийн 40 гаруй эмнэлгийн 300 орчим эмчид онлайн үзлэгийн цаг захиалах боломжтой. Мөн лабораторийн удирдлагын системд бүртгэлтэй 100 гаруй лабораторид шинжилгээ өгөн, хариугаа онлайнаар авах боломж бүрдсэн. Цаашид жороор олгох эм болон бусад эмийг тус платформоор дамжуулан захиалах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Мөн цаасан хэлбэрийн эрүүл мэндийн картыг бүрэн цахимжуулах зорилготой байгаа.

БҮХ АВТОБУСНЫ БУУДАЛД КАРТ БОРЛУУЛАХ, ЦЭНЭГЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА

"Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн:

 

-Нийтийн тээврийн салбар цахимжаад, иргэд гар утаснаасаа автобусны буудал болон бусад мэдээллийг харах, автобусны буудлаас төлбөр тооцооны картаа авах, бүх төрлийн хэрэгслээр картаа цэнэглэх бололцоог монгол инженерүүд бий болголоо. Мөн автобусны карт борлуулах, цэнэглэх байршил хязгаарлагдмал байдаг асуудлыг халж, бүх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төхөөрөмжийг суурилуулах боломжийг үүсгэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх үүднээс эдгээр төхөөрөмжөө хиймэл оюун ухаанаар тоноглосон. Үүнээс гадна, автобусны байршлыг бодитоор хянах боломжийг нэвтрүүлснээр өвлийн хүйтэн нөхцөлд автобус удаан хүлээж зогсох зэрэг асуудлыг шийдэж байгаа. Бид гаднын нэг ч төлбөртэй систем ашиглаагүй. Картаас эхлээд бүх системийг монголчууд өөрсдөө хийснээрээ онцлог. Уг системийг Улаанбаатар хотын удирдлагуудад танилцуулахаас өмнө Эрдэнэт хотод нэвтрүүлсэн бөгөөд маш амжилттай хэрэгжиж байна. Одоо ашиглаж байгаа “U-Money” системээс хамаагүй бага өртөгтэй.  Хамгийн гол нь нийтийн тээврийн салбар тасралтгүй хөгжих ёстой. Тиймээс энэ намраас эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт энэхүү системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.