Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов


6-р сарын 24
17 цаг 50 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа. 

Хүүхэд, залуучууд бол улс орны ирээдүйн эзэд юм. Улс орны цаашдын хөгжил, хэтийн төлөв нь тухайн цаг үед өсөж, хүмүүжиж, боловсорч, бэлтгэгдэж буй хүүхдүүдээс шалтгаалах учраас тэдний эрүүл, аюулгүй амьдрах, зөв зохистой орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал. Тиймээс нийслэлийн зүгээс энэ чиглэлээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж буй юм. Энэ хүрээнд Хотын дарга НҮБ-ын Хүүхдийн сангаас олон улсын зөвлөх баг гаргахыг хүсэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэл олон талаар санал санаачилга гарган, хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүүхэд залуучууд илүү нэгдмэл үзэл санаатай, алсын хараатай байх нь чухал. Тэдний оюун санаа, бие махбодын хувьд хөгжиж, төлөвших нөхцөлийг бүрдүүлж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх орчинг бий болгох шаардлагатай. Мөн эцэг эхчүүд болон багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, бодлогын түвшинд ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн онцлов.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан энэхүү саналыг хүлээн авч, дэмжсэн бөгөөд “НҮБ дахь Монголын суурин төлөөлөгчтэй өчигдөрхөн холбогдож, 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухай ярилцсан. Улаанбаатар хотын зүгээс дэвшүүлж буй энэ санал төлөөлөгчийн санал, чиг баримжаатай нийцэж байна. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан энэ хөтөлбөрийг дэмжин ажиллах бүрэн боломжтой. Шаардлагатай бол НҮБ-ын төв оффисоос ч дэмжлэг авч болно. Бидний зүгээс ч мөн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, олон хүн хамруулж болохыг судалъя” гэсэн юм.

Туршилтын хөтөлбөрийг эхний ээлжид нийслэлийн хамгийн их хүнтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.