Г.Лхамсүрэн: Үндэсний компаниуд мэдээлэл, технологийн ололтод үндэслэн Улаанбаатарын цахим шилжилтийг хийнэ


6-р сарын 24
17 цаг 48 минут

2022-2024 онд хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын цахим шилжилт" нь төр, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлэх анхны томоохон төсөл юм. Төслийг мэдээлэл, технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. “Ай Си Ти групп” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

- "Улаанбаатар хотын цахим шилжилт" төслийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын мэдээлэл технологийн салбарт түүхэн өдөр болж байна. Улаанбаатар хот цахим шилжилт хийхээр үндэсний 70 аж ахуйн нэгжтэй хамтран, цахим шилжилтийн төслөө нээж байна. Дэлхий нийтийн цахим шилжилтээс Монгол Улс хоцролгүй, өөрсдийн чиг баримжаа бүхий хөгжлийг бий болгохын тулд тус төслийг эхлүүлж байгаа. Өнөөдөр үндэсний компаниудын монгол инженер, мэргэжилтнүүд мэдээлэл технологийн ололт, амжилтад үндэслэн Улаанбаатар хотын цахим шилжилтийг хийх гэж байна.

-Нийслэлд цахим шилжилт хийснээр ямар давуу тал бий болох вэ?

-Монголд байгаа мэдээлэл, технологийн ололтыг нийслэлийн иргэдэд хүргэж, эрүүл мэнд, боловсрол, санхүү, нийтийн тээвэр, ухаалаг хот зэрэг системийг хэрэглээ болгохоор зорьж байна. Ингэснээр иргэдээс гарах зардал, мөн эрүүл мэнд, боловсрол, түгжрэл зэрэг олон асуудалд эерэг нөлөө үзүүлнэ. 2024 он хүртэл цахим шилжилт хийснээр иргэд төрийн үйлчилгээ, бизнесийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хялбар авах боломж бүрдэнэ.

-Цахим шилжилт хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө. Үүнийг дагаад ажлын байр багасах эрсдэл бий юү?

-Хиймэл оюун ухаан, роботын хөгжил хүмүүсийг ажлын байргүй болгоно гэж хүмүүс ярьдаг. Гэвч энэ нь хөгжлийн дараагийн шатанд хүрэх болохоос ажлын байр багасах эрсдэлийг дагуулахгүй. Мэдээлэл, технологийн ололтууд хүний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх, цаг хугацаа хэмнэх гээд маш олон давуу талтай.

-Цахим шилжилт хийснээр төрийн зардал тодорхой хэмжээгээр буурна гэж танилцуулсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Төрийн зардлын давхцал байхгүй болно. Ингэснээр төрийн гаргаж байгаа зардал, цаг хугацааг хэмнэж, төрийн албан хаагчдын нөөц бололцоог асар их хэмнэх юм. Мөн зөвхөн зардал хэмнээд зогсохгүй орлого нэмэгдэх давуу талтай. Улаанбаатар хот цахим шилжилт хийснээр хотын орлого багадаа 16 хувиар өсөх бололцоо бий болж байгаа. Ингэснээр энэхүү нөөц бололцоогоор дэд бүтэц, зам тээвэрт хөрөнгө оруулах боломжтой болно. Нөгөөтээгүүр хэмнэсэн орлогоо хөрөнгө дутагдаж буй салбарт ашиглах боломж бий болно байна гэсэн үг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.