“Эрх зүйн мэдлэг-7 хоног” аянд БШУЯ, БЕГ-ын албан хаагчид хамрагдлаа


6-р сарын 23
13 цаг 16 минут

Боловсрол, шинжлэх ухааны яамны Хууль, эрх зүйн хэлтсээс энэ сарын 20-24-ний өдрүүдэд “Эрх зүйн мэдлэг-7 хоног” аяныг зохион байгуулж байна. Энэ хүрээнд БШУЯ, БЕГ-ын албан хаагчдад эрх зүйн мэдлэг олгох, төрийн албаны эрх зүйн шийдвэрийг сурталчлан таниулах сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.

Сургалтаар:

-Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, нийтлэг зохицуулалт

-Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нийтлэг зохицуулалт, хөдөлмөрийн гэрээний төрөл

-Цалин хөлс, ээлжийн амралт, ажил, амралтын цаг

-Захиргааны шийдвэрийн төсөл бэлдэх арга зүй

-Захиргааны хэм хэмжээний актын боловсруулалт

-Төрийн албан хаагчийн эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэгийг авч чадлаа.

Дээрх сэдвээр БШУЯ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Жавзанжаргал, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа, ахлах шинжээч Ш.Мааяа, ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн ахлах шинжээч Э.Сэлэнгэ, ахлах мэргэжилтэн С.Дархантөгс нар мэдээлэл өгсөн юм.  

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.