Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна


6-р сарын 23
13 цаг 08 минут

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа.

Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлж, “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газрыг байгуулсан юм.

“Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газар нь Монгол Улсад анх удаа тарьц үржүүлгийн хагас автомат буюу бортоготой тарьц бойжуулах “Патрик” системийг нэвтрүүлж, жилд 1 сая тарьц ургуулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тарьц, суулгацын 100,000-500,000 ширхэг нөөцтэй.

Тус мод үржүүлгийн газарт Монголын Улаан номд орсон, ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлэх туршилт, судалгааг анх удаа амжилттай хийж, одоогоор 10 мянган тарьцын нөөц бүрдүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газартай хамтран жодоо модыг Сэлэнгэ аймгийн Хонин нугад тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Ойжуулалтын чиглэлээр олон жил тогтвортой ажиллаж байгаа “Домогт Шарын гол” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг талархан дэмжиж байгааг захирал З.Оюунтуяа хэллээ.

Энэхүү хөдөлгөөн амжилтай хэрэгжихийн тулд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг хүчин чадлыг сайжруулж, технологийн шинэчлэл хийх нь чухал гэдгийг онцлов.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД, ЭРДЭМТДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ӨНДӨР

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Монгол Улсын их сургуулийн Ойн сургалт, судалгааны төвд ажиллалаа.

Тус төв нь Батсүмбэр сумын Үдлэг, Өртөөн мухар орчимд 2,000 га талбайн ойн санг гэрээгээр эзэмшдэг.

Оюутан суралцагчид ойн аж ахуйн хөтөлбөрөөр эзэмшсэн онолын мэдлэгээ хээрийн дадлагаар баталгаажуулах, судалгааны арга зүйг эзэмших, дагалдан суралцах, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажилд оролцох, хамтран гүйцэтгэх, нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэхүү сууринд хээрийн дадлага хийх судалгааны дэд бүтэц сайн хөгжсөн бөгөөд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан явуулж байна. Тус төв нь 2.5 га газарт мод үржүүлгийн газар, 4 га газарт таримал ургамлын плантац, 3 лаборатори, сургалтын танхим, багш, оюутны сууцтай.

Мөн энэ үеэр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Ойн нүүрстөрөгчийн мониторингийн цамхгийн талаар танилцууллаа.

Ази тивд ойн нүүрстөрөгчийн мониторингийн 7 цамхаг байдаг бөгөөд Монгол Улс дахь цамхаг нь сүүлийн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж иржээ. 25 метр өндөр энэхүү цамхаг нь Монгол орны ойт хээрийн бүсэд уур амьсгалын өөрчлөлтийн хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөллийг судалдаг юм.

Энэ ондоо багтан мониторингийн цамхагт орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж хэрэгсэл суурилуулж, технологийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд сургалт, судалгааны чиглэлийн байгууллагууд, мэргэжлийн багш, эрдэмтдийн олон жил хуримтлуулсан туршлага, мэргэжлийн манлайлал, үүрэг оролцоо өндөр гэдгийг хэллээ.

МУИС-ийн ой судлалын хөтөлбөрийн багш, эрдэмтэд ойн мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг АНУ-ын Колумбийн их сургууль, Харвардын их сургууль, ХБНГУ-ын Геттэнгенийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн их сургууль, Япон улсын Хоккайдогийн их  сургууль зэрэг 30 гаруй сургуультай хамтарсан судалгааг Монгол орны нутагт хийж байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа6 сар 24. 17:52Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов6 сар 24. 17:50Г.Лхамсүрэн: Үндэсний компаниуд мэдээлэл, технологийн ололтод үндэслэн Улаанбаатарын цахим шилжилтийг хийнэ6 сар 24. 17:48Д.Сумъяабазар: Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарна6 сар 24. 17:40Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо6 сар 24. 17:36Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 17:29Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ6 сар 24. 10:11Денвер хотын солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 10:09Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна6 сар 24. 10:03Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар өсжээ6 сар 23. 13:26Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхлэв6 сар 23. 13:21“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна6 сар 23. 13:17
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.