Гэр хорооллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ


6-р сарын 22
16 цаг 07 минут

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гэр хорооллын асуудлыг цогцоор шийдэх загвар боловсруулж, тус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгосон байна.

Гэр хорооллын бүсэд нийслэлийн 200 мянга гаруй айл өрх амьдардаг.  Гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэлээд хувийг бүрдүүлдэг. Мөн  ундны усны хангамж, хөрсний бохирдол, нүхэн жорлон, хог хаягдал зэрэг олон асуудал гэр хороололд тулгарсаар байдаг.

Гэвч энэ нь зөвхөн гэр хорооллын айл өрхийн биш нийслэлийн яаралтай шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал нь юм.

Тэгвэл нийслэл хотыг бүрдүүлж буй иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад  сөргөөр нөлөөлсөн олон асуудлыг ийнхүү цогцоор нь шийдвэрлэхээр загвар боловсруулахаар боллоо.

Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа -5.3 хувь хүртэл агшсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг  УИХ-д өргөн барьж батлуулсан билээ.  

Энэ нь цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгоход зориулагдсан. Ийнхүү Засгийн газар хөгжлийн том төслүүдийг эхлүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэгдсэн юм.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.