Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулж, тохижилтын ажлыг эрчимжүүлэхэд хувийн хэвшилтэй хамтарна


6-р сарын 22
11 цаг 00 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хотын дарга “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрхтэй болсон. Мөн нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, тав тухтай байдлыг хангахад онцгой анхаарч байгаа.  Энэ ажлыг хувийн хэвшилтэй хамтарч хийнэ” хэмээлээ.

“Жэй Си Деко Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Ком Ланфранчи Улаанбаатар хотод гудамжны байгууламж, автобусны буудлын тохижилтоор дамжуулж олон улсад хэрэгжиж буй орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжтойг онцолж байв.

Уулзалтын төгсгөлд талууд автобусны буудлын тохижилт, нийслэлд тохирох шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-тай хамтран судлахаар тохирлоо.

“Жэй Си Деко Монголиа” ХХК нь 80 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, автобусны зогсоолын байгууламж, гудамжны мэдээллийн байгууламжийн угсралт, өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажилладаг томоохон сурталчилгааны компани юм. Тус компани нь Улаанбаатар хотын төвийн автобусны 210 буудал, мэдээллийн байгууламжуудын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хотын өнгө үзэмж, тохижилтын ажлыг гүйцэтгэж, иргэд, жуулчдын тав тухтай байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ15 минут 7 секундын өмнөБага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг16 минут 29 секундын өмнөЭрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна16 минут 58 секундын өмнөКалифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино17 минут 54 секундын өмнөНийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана21 минут 25 секундын өмнөЦунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ22 минут 31 секундын өмнөНөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана23 минут 45 секундын өмнөТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана24 минут 12 секундын өмнөДөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ24 минут 31 секундын өмнөАТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ25 минут 32 секундын өмнөХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.