“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг шийдвэрлэжээ


6-р сарын 22
10 цаг 56 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах үеэрээ Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах байгууламжийн III шинэ шугамын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эрдэнэт хот болон тус үйлдвэрийн усан хангамжийн барилга, байгууламжийг өргөтгөх III шинэ шугамын бүтээн байгуулалт юм.

Сэлэнгэ-Эрдэнэт ус дамжуулах барилга, байгууламжийн хос шугамын нэг нь 1976 онд, нөгөө нь 1988 онд ашиглалтад орсон. Олон арван жилийн эдэлгээний явцад нимгэрч ажлын даралт даахгүй эрсдэл үүсэх хэмжээнд хүрсэн тул ус дамжуулах III шинэ шугамыг барьж байгуулжээ.

Ус дамжуулах III шинэ шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн технологийн усны хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулах Ойн инновацын “Эрдэнэт” паркийн үйл ажиллагааны усан хангамжийг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчидтай уулзлаа.

“Эрдэнэт үйлдвэр” 2021 онд 1,186.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн юм.

Мөн “Ковид-19” цар тахлын үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ айл өрх, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх зарчмыг цар тахлын хүнд хэцүү цагт бодит ажил болгон харуулж, айл өрх, аж ахуйн нэгжүүдээ бодитоор дэмжиж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид, хамт олонд Монголын нийт ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.