Сонгон шалгаруулалтын зар


6-р сарын 21
12 цаг 16 минут

  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”

Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 9 дүгээр бүлгийн 9.4.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн Төслийн зохицуулагчийн  албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Ажлын хамрах хүрээ

Төслийн зохицуулагч нь төслийн бүхий л үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрхлэн хариуцаж, удирдан чиглүүлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг удирдлага зохицуулалтаар хангаж ажиллана. Төслийн зохицуулагч нь БХБЯ-ны Төслийн нэгж хариуцсан газрын даргад ажлаа шууд тайлагнаж, холбогдох байгууллагуудтай ажил хэргийн уялдааг хангаж ажиллана. Төслийн зохицуулагч нь төсөл удирдах нэгжийн үйл ажиллагааг хариуцах бөгөөд зохицуулагчийн ажил үүрэгт дараах ажил үйлчилгээ багтана (гэхдээ дараах үүргүүдээр хязгаарлагдахгүй байна)

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/ чиглэлийн мэргэжилтэй байх;
  • Төрийн болон олон нийтийн байгууллагад 5 жил ажилласан туршлагатай байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Байгууллагын олон төрлийн үйл ажиллагаа болон төслийн нэгжийг удирдан зохион байгуулах туршлага, чадвартай байх;
  • Төслийн хэрэгжилтийн талаар ойлголт, мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар, мэдлэгтэй байх.

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Сонирхолоо илэрхийлэгчид нь дараах баримт бичгийг ирүүлж өргөдлөө гаргана:

  1. Өргөдөл (маягт 1, 3x4 хэмжээтэй зураг);
  2. Диплом болон гэрчилгээний хуулбар;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар; 
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Ажил олгогчийн бичилт хийгдсэн байх)
  5. Өмнөх ажил олгогч болон сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт.

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, барилгадын талбай 3, Засгийн газрын 12-р байр 318 тоот

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 07 сарын 18-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.