Үерийн дараах хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна


6-р сарын 21
10 цаг 52 минут

Зургадугаар сарын 18-ны хүчтэй салхи, аадар борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 85 дуудлага ирж, 22 дуудлагаар газар дээр нь, 63 дуудлагад зөвлөгөө өгч ажиллажээ. Үүнээс гэр усанд автсан 8, байшин усанд автсан 7, гэр нурсан 2, байшингийн дээвэр хууларсан 5 дуудлагаар алба хаагчид ажилласан байна. Мөн үерийн дараах хариу арга хэмжээг хэрэгжүүлж буй юм.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35 дугаар байр нь 1961-1963 онд орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон. Модон рам, тоосгон ханатай барилга юм. Одоогийн байдлаар энэ хоёр байранд 96 өрхийн 432 иргэн оршин сууж байна. Уг байруудын гадна, дотор тал ашиглалтын шаардлага хангахгүй болж, борооны ус гоождог, таазнууд нь нурж байгаа бөгөөд мөөгөнцөртсөн, сантехникийн шугамууд нь хуучирч байнга ус алддаг.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны 02-07-77/757 дугаар дүгнэлт, 2018 оны 02-07-093/144 дугаар дүгнэлтээр “Нийтийн орон сууцны барилгын ашиглалтыг зогсоох тухай” акт тогтоосон. Шалгалтаар тус байрнуудын барилгын үндсэн хийц, түүний материалын чанар илт муудаж, бат бэх, тогтворт байдлаа алдсан, нурж болзошгүй, олон нийт болон орчин тойронд онц аюултай байдал үүссэн тул 2018 оны аравдугаар сарын 1-нээс ашиглалтыг бүрэн зогсоох шийдвэр гарсан боловч иргэд одоог хүртэл аюултай орчинд амьдарсаар байгаа юм. Улмаар айлуудын тааз нурж эхэлсэн байна. Иймд зургадугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, 34, 35 дугаар байрны 3 давхрын өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах, голомтын бүсийг хамгаалалтад авахаар болов.

Мөн зургадугаар сарын 18-ны 20:00  цагт  хүчтэй аадар бороо  орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтаас 22-ын товчоо орох төмөр замын нүхэн гарц үерийн усанд автсан дуудлагаар  ажилласан. “Туулын гүүр” ХХК-наас  ус сордог таван автомашин, нийт найман техник хэрэгсэлтэй нүхэн гарцын усыг соруулав. Түүнчлэн гүүрэн доор живсэн хоёр автомашиныг Геодези,  усны барилга, байгууламжийн газрын ковшоор татан гаргасан байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.