Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай боллоо


6-р сарын 20
13 цаг 08 минут

Сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.06.20-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд яамны болон харьяа газруудын өнгөрсөн 14 хоногийн ажлын гүйцэтгэлийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт танилцууллаа.

Танилцуулгын дараа Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор хийж буй магадлалын ажлын явцыг мэдээллээ. Мөн Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг цементийн тээвэр болон үйлдвэрлэлийн талаар, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү хөрөнгө оруулалтын ажлуудад хийж буй аудитын мэдээг танилцуулав.

Шуурхай хуралдаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Ипотекийн зээлийг сайжруулах ажлын хэсгийн судлаж, хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мөн мэдээлэл өглөө.

Сайд Б.Мөнхбаатар "1008" орон сууцны хорооллын барилгын ажлын явц, аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн тээвэрлэлтийн асуудлуудыг тодруулж, нэмэлт мэдээлэл сонслоо.

Шуурхай хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг даалгаваруудыг өглөө.

Үүнд:

✅ Дорноговь, Сүхбаатар, Эрдэнэт, Дархан-Уул, Дорнод зэрэг аймгуудын цэвэрлэх байгууламжийн ажлыг шуурхайлах,

✅ Ногоон нуур орчмын "1008" орон сууцны хорооллын барилгын ажлыг эрчимжүүлэх,

✅ Барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадалалын ажлыг дуусгаж, магадлалын дүрмийг нарийвчлан танилцуулах,

✅ Гадны хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжих төслүүд дээр ажлын хэсэг байгуулж, ажлын явцыг түргэтгэх

✅ Хот байгуулалтын хуулийн төслийг Газрын багц хуулийн төсөлтэй хэрхэн уялдуулж байгааг танилцуулах.

✅Цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.                                                                                                                                                     

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ3 цаг 46 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ3 цаг 47 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав3 цаг 47 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ3 цаг 48 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно3 цаг 48 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа3 цаг 49 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ3 цаг 49 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ3 цаг 50 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ3 цаг 51 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна3 цаг 51 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.