Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа


6-р сарын 20
10 цаг 45 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, алба хаагчдад Үндэсний аврах бригадын 55 жилийн ой, Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэнд хүргэв.

1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй тусгай батальон байгуулагдсанаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын суурь тавигдсан юм.

Бригадын алба хаагчид улсын хэмжээнд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, осол, гамшгаас хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Авран хамгаалахын зэрэгцээ онцгой байдлын байгууллагын сургалт, үйлдвэрлэл, туршилтын төв байж, Олон улсын энхийг сахиулах, хүмүүнлэгийн ажилд оролцох, шилдэг туршлагыг нэвтрүүлэх зэргээр олон улсад үнэлэгдэж эхэлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ онцлов.

Цаашид өндөр бэлтгэл бүхий мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн багаж хэрэгсэл, техниктэй чадварлаг бригадыг бэхжүүлэн хөгжүүлэх зорилго, зорилтуудыг хамтын хүчин чармайлт, идэвх санаачилга, шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна6 сар 23. 16:41“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ6 сар 23. 16:40Элсэлтийн шалгалтад утас хураахгүй ч сүлжээ унагагч ашиглана6 сар 23. 16:34Энэтхэг улс гоо сайхны мэс заслын төв болон хувирч байна6 сар 23. 16:32"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"6 сар 23. 16:32ХУД-т 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ6 сар 23. 16:31₮10 саяын хахууль авсан Замын-Үүдийн гаалийн газрын албаны даргад гурван жил хорих ял оноолоо6 сар 23. 16:30Монголын багууд 3х3-ын Гран-Прид Олимпын эрхийн оноо цуглуулахаар өрсөлдөж байна6 сар 23. 16:25ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГААР ДАМЖУУЛАН БИЗНЕС, ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА6 сар 23. 16:21Бурхан халдун уулын тахилга өнөөдөр болно6 сар 23. 11:00Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд6 сар 22. 12:58Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг Л.Нинжжамц тэргүүлнэ6 сар 22. 12:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.