Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо


6-р сарын 20
10 цаг 04 минут

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, хороодын төлөөлөл буюу нийт 51 салбар холбоодын удирдлагууд оролцсон "Эв нэгдлээр манлайлъя" нэгдсэн зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт боллоо. Тус зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, залуучуудын төлөөлөлтэй уулзсан юм.

Энэ үеэр тэрбээр “МЗХ бол орчин цагийн Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага. Олон мянган сор болсон залуусыг эгнээндээ нэгтгэж, цаашдаа үйл ажиллагаа нь улам өргөжиж, улсын хөгжилд жин дараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Залуучуудын холбоо бүс нутаг, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж чаддаг эрч хүчтэй залуусын байгууллага болоход Нийслэлийн Засаг даргын хувьд  ямагт дэмжиж ажиллана. Улаанбаатар бол залуучуудын хот. Залуучуудаа дэмжих тал дээр Засаг даргын хувьд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгийг авч ажиллах ёстой гэж боддог. Залуучуудын бодол, саналыг бид ойлгож мэддэг байх ёстой. Ингэж байж нийслэл Улаанбаатар хот орчин үеийн шийдэлд нийцсэн, хөгжлийн төлөө, инновац, технологийн эрин үетэй хөл нийлүүлсэн хот байна. Цаашид ухаалаг Улаанбаатар, дижитал Улаанбаатар, иргэндээ ээлтэй Улаанбаатар, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, ногоон байгууламж бүхий, дэд бүтэц, инженерийн шийдэлтэй Улаанбаатар болгохын төлөө бүх хүчээ дайчлан залуучуудтайгаа хамтарч ажиллана” хэмээлээ.

МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар “Зөвлөгөөнөөр холбоод алдаа, оноо, туршлагаа хэлэлцэж байна. Мөн цаашдын төлөвлөгөөгөө баталж байна. МЗХ сэргэх цаг нь болсон. Тус байгууллага залуучуудын эрх ашгийг хамгаалж, дуугарч асуудлуудыг шийддэг, төр засагтайгаа хамтран ажилладаг, алдаа, туршлагыг шүүмжилдэг. Нийслэлийн хэмжээнд залуучуудын дунд боловсрол, эрүүл мэнд, ажлын байрны асуудал тулгамдаж байна. Эдгээрийг өнөөдрийн үндсэн илтгэл дээр танилцуулж, хөтөлбөрийг баталлаа” гэв.  

МЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Нямаа “Үйл ажиллагаа нь доголдсон салбар холбоодын үйл ажиллагааг сэргээх, бүгд нэг бодлого, зорилготой, эвтэй цаашдын зорилгоо баталлаа. Мөн тодорхой шийдлүүд гаргасан чухал арга хэмжээ болж байна.  Миний бие 2020 оны тавдугаар сарын 8-нд МЗХ-ны нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Удирдах зөвлөлд сонгогдсон ганц  эмэгтэй байсан хэдий ч удирдах ажилтнуудын 30-аас дээш хувь нь эмэгтэй байх квотоо батлан, үүний дагуу ажиллаж байгаа. Залуу эмэгтэйчүүдээ улс төр, бизнесийн салбарт хэрхэн амжилт олох вэ гэдэгт илүү бодитой, судалгаатай ажиллах боломж нээгдэж байна” хэмээн ярьж байлаа.

МЗХ-ны удирдах ажилтнууд тус зөвлөгөөнийг тодорхой шийдлүүд гарсан, төлөвлөгөөгөө баталсан үр дүнтэй боллоо гэдгийг онцолж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.