ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай СХД-ийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав


6-р сарын 17
17 цаг 44 минут

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др Такеши Касай болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн СХД-ийн “Гурван жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвд /2022.06.17/ өдөр ажиллалаа. Тус өрхийн эрүүл мэндийн төв нь 12мянга 767 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үүний 0-15 насны хүн ам 33.1%, насанд хүрэгчид 63%, жирэмсэн эмэгтэйчүүд 33%-г эзэлдэг байна. Энэ үеэр МонПэн загвар төсөл, санаачилгын хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд танилцуулав. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлсэн туршлага, гаргасан үр дүнгийн талаар онцолсон юм.
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши касай “Би энэ бүсийг Дэлхийн хамгийн эрүүл аюулгүй бүс болгохын төлөө алсын хараа гарган ажиллаж байгаа. Монгол улсын хувьд энэ зорилтод маань нийцсэн үлгэр жишээ улс болохоор байна гэж дүгнэж байна. Монгол улс Ковид 19-н цар тахлыг маш амжилттай даван туулсныг биеэр үзлээ танилцлаа. Мөн эмч эмнэлгийн ажилчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Энэ удаагийн айлчлал амжилттай өндөрлөж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Нэгдсэн Үндэсний байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх хянах замаар халдвар бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах зорилтыг тавьсан. Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийг шижин зэрэг халдварт бус өвчин (ХБӨ) нь Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жилийг зонхилж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Монгол улсад эдийн засгийн хувьд үр бүтээлтэй хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн өвчлөл, нас баралтын шалтгаан нь халдварт бус өвчин болж хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг эзэлж, нас барсан 3 тохиолдол бүрийн 1 нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. 2019 оны 7 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нийт 16 сум, өрхийн эрүүл мэндийн төвд МонПэн загвар төслийг ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлснээр сум өрхийн ЭМТ-үүдэд 18-аас дээш насны хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөр ойрын 10 жилд өвдөх эрсдэлийг үнэлж эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарсан.

Иймээс энэхүү загвар төслийг МонПэн санаачилга болгон өргөжүүлэхлээр шийдвэрлэж, уг санаачилгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ, НЭМҮТ-өөс ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр уг санаачилгыг хэрэгжүүлэхээр сонгогдсон 6 аймаг, СХД-ийн 121 ЭМАШТҮ-ний байгууллагад үзүүлж байгаа ХБӨ/ЗСӨ-ний тусламж үйлчилгээний байдалд суурь үнэлгээ хийсэн. Мөн сонгогдсон 6 аймаг болох Дорнод, Завхан, Дундговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Дархан-Уул, СХД-ийн өрх сумын 121 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгуулж, 450 эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг нийлүүлсэн.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ2 цаг 22 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ2 цаг 23 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав2 цаг 23 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ2 цаг 23 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно2 цаг 24 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа2 цаг 24 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ2 цаг 25 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ2 цаг 26 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ2 цаг 26 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна2 цаг 26 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.