Сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулганд оролцож байна


6-р сарын 17
15 цаг 18 минут

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч талуудын 15 дугаар чуулган энэ 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байна.  Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахимаар оролцож, үг хэлэв.

Энэ удаагийн чуулган “КОВИД цар тахлын үед болон цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж, оролцоог хангасан нийгмийг цогцлоох нь” сэдвийн дор болж байна.

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн оролцогч тал болж, үүнээс хойш 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль баталсныг сайд А.Ариунзаяа тэмдэглэв. Манай улс олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн хэрэгжилтийн 2 ба 3 дугаар илтгэлийг танилцуулсан.

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээг цахимжуулж, e-mongolia e-welfare платформд нийт 8 үйлчилгээг нэвтрүүлснээс гадна сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан “duudlaga.mn” үйлчилгээг нэвтрүүлснээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэмдэглэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО2 цаг 20 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ9 сар 17. 14:42“Монголын хилчдийн өдөр” тохиож байна9 сар 17. 14:41Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав9 сар 17. 14:37Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулна9 сар 17. 14:36Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаагүй барилгын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 14:36Владимир Путин: Сонгуульд идэвхтэй оролцох нь ялалтад хувь нэмэр оруулна9 сар 17. 14:35Ө.Шижир: Төрийн өмчит компаниудын төсөв, зардал, зарцуулалтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулна9 сар 17. 14:32Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.