Аймаг, сумдын баяр наадмын хуваарь гарлаа


6-р сарын 17
15 цаг 07 минут

Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Шийдвэртэй холбоотойгоор аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргасан байна.

АРХАНГАЙ АЙМАГ СУМДЫН НААДМЫГ ИРЭХ САРЫН 7-8-НД ЗОХИОН БАЙГУУЛНА

Архангай аймгийн тухайд улсын их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэх шийдвэртэй холбоотойгоор сумдын наадмыг ч нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр болжээ. Тус аймаг нийт 19 сумтайгаас хоёр сумын тэгш ой энэ жил тохиож байгаа. Тиймээс сум байгуулагдсаны 90 жилийн ой болж буй Булган, 80 жилийн ой тохиож байгаа Төвшрүүлэх зэрэг сумдын наадмыг долдугаар сарын 14-16-нд зохион байгуулахаар болжээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ, БУЛГАНААС БУСАД СУМД ЗЭРЭГ НААДНА

Өмнөговь аймаг ойн хүрээнд ирэх сарын 29-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Харин сумдын наадмын тухайд Цогтцэций сум долдугаар сарын 1, 2-нд наадах бол Булган сум ирэх сарын 25-27-нд баяр наадмыг зохион байгуулна. Бусад сумдын тухайд долдугаар сарын 7, 8-нд баяр наадмыг зохион байгуулах аж.


Цар тахлын хугацаанд тус аймагт өсвөрийн бөх барилдуулаагүй бол энэ жил тэгш ойн хүрээнд өсвөрийн бөхчүүдийг барилдуулахаар болжээ.

ЗАВХАН АЙМГИЙНХАН 6-НААС ЭХЭЛЖ НААДНА

Завхан аймгийн баяр наадам ирэх сарын 10-12-нд болох бол сумдын баяр наадам долдугаар сарын 6,7-нд нэгэн зэрэг болно. Түүхэн тэгш ой тохиож буй Алдархаан, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.

 

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ТЭГШ ОЙГ ХАМТАТГАНА

Догшин хутагт Д.Данзанравжаагаар овоглодог Дорноговь аймаг байгуулагдсаны 90, 91 Сайншанд сум байгуулагдсаны 60, 61 жилийн баяр наадам ирэх сард тохионо. Аймаг орон нутгийн наадам нь хурдан морио уралдуулж, хүчит бөхчүүдээ барилдуулан, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорин баярладаг. Наадмын комиссоос Засаг даргын дамгын газартаа шаардлагатай санхүүг батлуулах хүсэлт өгчээ. Хариу гарах даруйд тус аймаг баярын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах юм байна.


Сумдын наадмын хуваариас харвал Иххэт, Эрдэнэ сумынх долдугаар сарын 6, 7-нд, Айраг, Хатанбулаг, Замын-Үүдийн ирэх сарын 7, 8-нд, Дэлгэрэх 9, 10-нд болно.

Харин Мандах сум 15, 16-нд, Хөвсгөл 21, 22-нд, бусад сумд 5-6-нд баяр наадмын арга хэмжээг зохион байгуулах юм байна.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН СУМДЫН НААДАМ ЗУРГАДУГААР САРЫН 24-НӨӨС ЭХЭЛНЭ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж зургадугаар сарын 13-нд гарч, баяр наадмын товыг баталсан байна. Тухайлбал, тус аймаг нийт 17 сумтай бөгөөд сумдын наадам энэ сарын 24-нөөс эхлэх аж.

ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТЭЭС БУСАД СУМДЫН НААДАМ 7, 8-НД БОЛНО

Хэнтий аймгийн баяр наадам ирэх сарын 10-11-нд нэгдсэн байдлаар болно. Харин Батширээт сумынх долдугаар сарын 14, 15-нд болох бол бусад сумдын наадам 7-8-нд болох юм байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ СУМДЫН НААДМЫГ ИРЭХ САРЫН 8-9-НД ТЭМДЭГЛЭХ УРЬДЧИЛСАН ТОВ ГАРЧЭЭ

Өвөрхангай аймгийн тухайд 90, 91 жилийн ой энэ жил тохионо. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс тус аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны долдугаар сарын 29-30-нд ойн баярыг тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ. Одоогоор албан хариу ирээгүй байгаа ч аймгийн нийт олон тэгш ойдоо бэлдэж эхэлсэн байна.


Урьдчилсан байдлаар сумдын наадмыг нэгтгэж ирэх сарын 8-9нд наадах хуваарь гаргажээ.

Мөн Хархорум хот байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойг хамтатган тэмдэглэх хүсэлтийг Засгийн газарт уламжилсан байна.

УВС АЙМАГ СУМДЫН НААДМАА ИРЭХ САРЫН 8-22-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛНА

Увс аймгийн Засаг даргын захирамж гарч, баяр наадмыг тэмдэглэх ажлын хэсэг болоод комисс сумдын наамдын бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Тухайлбал, тус аймгийн Хяргас сум долдугаар сарын 21, 22-нд болох бол Наранбулаг сумын 70 жилийн ойг ирэх сарын 24-25-нд тэмдэглэх юм байна. Харин бусад сумдын наадмыг нэгдсэн байдлаар буюу долдугаар сарын 8, 9-нд зохион байгуулах тов гарчээ.


Бусад аймгуудын сумдын наадам одоогоор эцэслэн гараагүй байна.

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан нийслэлд "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болоод байгаа. Харин аймгууд сумдын наадмаа энэ сарын 24-нөөс эхлэн зохион байгуулах товуудыг гаргажээ. Урьдчилсан байдлаар баяр наадмын хуваарь гарсан бусад аймгийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа6 сар 24. 17:52Хүүхдэд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов6 сар 24. 17:50Г.Лхамсүрэн: Үндэсний компаниуд мэдээлэл, технологийн ололтод үндэслэн Улаанбаатарын цахим шилжилтийг хийнэ6 сар 24. 17:48Д.Сумъяабазар: Цахим шилжилт хийхдээ мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарна6 сар 24. 17:40Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо6 сар 24. 17:36Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 17:29Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэллээ6 сар 24. 10:11Денвер хотын солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзлаа6 сар 24. 10:09Монгол Улсын ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна6 сар 24. 10:03Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар өсжээ6 сар 23. 13:26Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхлэв6 сар 23. 13:21“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна6 сар 23. 13:17
© 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.