Сансрын нисгэгч В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө


6-р сарын 17
15 цаг 00 минут

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Савиных Виктор Петровичид Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевичид Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардуулсан юм. Үйл ажиллагаанд Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа мөн байлцсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “ОХУ болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй. Сүүлийн 100 гаруй жилийн түүх бол манай хоёр улсын эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн, дурсамж дүүрэн түүхтэй он жилүүд гэдгийг цохон тэмдэглэх учиртай. Монголын ард түмний төлөөлөл болсон Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн нь тухайн үед хоёр улсын хооронд найрамдалт хамтын ажиллагаа бэхжихэд чухал нөлөө үзүүлсэн. ОХУ-ын гарамгай баатрууд, алдарт хүмүүс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн болдог сайхан уламжлал тогтсон. Хоёр талын найрамдалт хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Сансрын нисэгч В.А.Джанибеков “Монголын ард түмэн эртний сайхан уламжлал, түүхтэй. Өнгөрсөн зуун жил хоёр улсын ард түмний хувьд амаргүй жилүүд байсан. 41 жилийн өмнө Монголын хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Миний бодлоор сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нь тухайн үеийн Европын сансрын нисгэгчдээс нэг шат илүү байлаа. Энэхүү шагналыг надад олгож байгаа нь шагнал гэхээсээ илүү Оросын ард түмэнд хүндэтгэлтэй байдгийг харуулсан болов уу гэж бодож байна. Баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.  

Ташрамд дурдахад,  Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1981 оны тавдугаар сарын 4-ний 97 дугаар тогтоолоор В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд, сансрын нисэгч В.А.Джанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 41 жилийн өмнө сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардсан юм. Сансрын баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас "Союз-39" хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч сансрын тойрог замд найман хоног нисэж, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"1 цаг 39 минутын өмнөАчаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ1 цаг 39 минутын өмнөОнцгой байдлын алба хаагчид бүх нийтийн өглөөний дасгалыг эхлүүллээ1 цаг 40 минутын өмнөС.Даваасүрэн: Иргэдэд одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй1 цаг 44 минутын өмнөМонголын эмэгтэй шатарчид олимпиадад VII байр эзэллээ1 цаг 45 минутын өмнөГеологийн төв лаборатори орчмын нүхэн гарц замын ачааллыг 11, Хермес төвийнх 17 орчим хувиар бууруулна гэж тооцоолжээ1 цаг 46 минутын өмнө"Шатахууны нийлүүлэлт доголдолтой байгаа үед ААН-үүд талон, карт зэрэг сурталчилгааны хэрэгслээ хойш нь тавихыг хүсье"1 цаг 47 минутын өмнөТөв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов1 цаг 49 минутын өмнө2008 оноос хойших хугацаанд олгосон урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэж байна1 цаг 51 минутын өмнөХятадаас хоёр хулсны баавгай АНУ руу илгээжээ1 цаг 52 минутын өмнөОХУ-аас Монголд орж ирсэн ойн түймрийг цурамд оруулжээ9 сар 25. 18:25Хууль бус мод бэлтгэсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна9 сар 25. 18:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.