Балетчин Р.Булганыг Хангарди одонгоор шагналаа


6-р сарын 17
12 цаг 31 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Рэнцэндоржийн Булганыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Хотын дарга шагнал гардуулах үеэрээ “Монголын сонгодог урлагт, тэр дундаа балетын урлагийн хөгжил, цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллаж, улс орныхоо нэрийг олон улсад алдаршуулж байгаад талархаж байна. Цаашид ч гялалзсан их амжилтыг үзүүлэн, улс, нийслэлийнхээ нэрийг дэлхийд гаргаж яваарай” хэмээсэн юм.

Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган “Гадаадад Монголынхоо нэрийг гаргахын төлөө хичээсэн зүтгэлийг минь үнэлж, энэ шагналыг олгосонд талархаж байна. Би балетын урлагаар зургаан настайгаасаа хойш хичээллэсэн. Ээж минь л намайг анх энэ салбарт хөтлөн оруулсан юм. Тэр цагаас хойш тасралтгүй хичээллэсээр балетад дурласан. Миний хувьд 2018 онд Мариус Петипагийн 200 жилийн ойн нэрэмжит гала фестивальд оролцож, анх удаа сургуулиа болон Монгол Улсаа төлөөлөн Большой театрын тайзнаа гарч байсан юм. Олон тоглолтоос тэр л сэтгэлд тод үлдсэн. Гэхдээ Монголын тайз хамгийн сайхан нь. Яагаад ч юм сэтгэлд их дулаан мэдрэмж төрүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Р.Булган 2018 онд ОХУ-ын Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байжээ. Түүний уг амжилт нь Монгол Улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас мөнгөн медаль хүртсэн анхны тохиолдол юм. Тэрбээр балетын урлагт хүсэл сонирхолтой дүү нартаа хандан “Хийж буй зүйлсдээ зүрх сэтгэлээсээ хандаарай. Уйгагүй байж, балет гэдэг мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй” хэмээн захисан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ9 цаг 25 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ9 цаг 26 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав9 цаг 26 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ9 цаг 27 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно9 цаг 27 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа9 цаг 27 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ9 цаг 28 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ9 цаг 29 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ9 цаг 29 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна9 цаг 30 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.