“ОНОШ” зөв бол “ЭМЧИЛГЭЭ” үр дүнтэй


6-р сарын 15
15 цаг 41 минут

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн анх удаа бүх түвшний боловсролын хөтөлбөрүүдэд нэгдсэн дүн шинжилгээ хийж дууслаа. Хичээлээр дамжуулан суралцагчдад олгож байгаа чадамжийг судлахдаа олон улсын үзүүлэлтүүдтэй ч харьцуулсан байна. Чадамжийг тодорхойлохдоо

Хувь хүний

Хүн хоорондын болон нийгмийн харилцааны

Мэдлэг, мэдээллийн менежментийн

Дижитал бичиг үсгийн чадамж гэсэн үндсэн 4 хэсэгт хувааж үзсэн байна. Ингээд түвшин тус бүрээр авч үзвэл

️Сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хүүхдүүд

- Танин мэдэхүйн чадамжийг 49 хувь

- Бие бялдрыг хөгжлийг 19 хувь

- Нийгэмшихүйн чадамжийг 40 хувийг эзэмшиж байна.

Бага боловсролын түвшинд

- Танин мэдэхүй 43 хувь

- Бие бялдар, зан үйл 18 хувь

- Хэл, нийгмийн харилцаа 39 хувь

Суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд

- Бүтээлч сэтгэлгээ 23-25 хувь

- Нийгэмшил, сэтгэл хөдлөл 19-20 хувь

- Хувь хүний хөгжил 21 хувь

- Мэдээлэл технологийн хэрэглээ 16-17 хувь

- Монгол ба дэлхийн иргэний ур чадварын 18-20 хувийг эзэмшиж байна гэж дүгнэжээ.

Олон улстай харьцуулсан үзүүлэлтээр Монгол хүүхдүүд

- Эрсдэл хүлээх

- Бусдын оронд өөрийгөө тавьж ойлгох

- Ардчилсан, оролцоотой байх

- Зөрчилдөөнийг шийдвэрлэх

- Хувийн болон нийгмийн хариуцлага хүлээх чадвар эзэмшүүлэх агуулга хөтөлбөрт сул туссан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.