“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдана


6-р сарын 8
10 цаг 13 минут

Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг жил бүрийн 6 сард зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн наадмыг “Дархлах тун” буюу DIVOCCINATED сэдвийн хүрээнд 6-р сарын 16-23-ны хооронд Улаанбаатар хот, Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол дахь Гёте институттэй хамтран, Тайваны ардчиллыг дэмжих сан, Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр  зохион байгуулах гэж байна.

Наадмын гол зорилго нь орчин үеийн дэвшилтэт технологийг шийдэлдээ оруулсан өвөрмөц дуу авианы найрлага бүхий медиа бүтээл, өрөг урлаг, видео, саунд зэрэг олон төрлийн хэллэг бүхий бүтээлүүдийг үзэгчдэд хүргэж, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Энэ жилийн наадмын онцлох уран бүтээлчээр Тайвань улсын орчин үеийн уран бүтээлч Ю-Хаог онцолж, Монгол уран бүтээлч Ротко-Ротко, Б.Үүрийнтуяа, Э.Цагаанцоож, Б.Мөнхдорж, Г.Энх-Амар нарын хамт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 6-р сарын 16-23-ны хооронд уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг гаргана.

Наадмын онцлох үйл явдлаар “Хөх нар” контемпорари урлагийн төвтэй хамтран  6 сарын 17-19-ний хооронд зохион байгуулж буй Дорноговь аймгийн Сайншанд сумруу аялах “Арт кемп” хөтөлбөрт Ё.Далх-Очир, Б.Бат-Эрдэнэ, Н.Сонинбаяр, С.Хулан,О.Цэнгүүн, Б.Төгөлдөр, Ж.Шижирбаатар, Д.Эрдэнэжаргал уран бүтээлчид оролцож байна. Сайншанд сумын төвд Ж.Анунаран, Э.Энхзаяа, Д.Отгонбаяр нарын  уран бүтээлч үзэсгэлэнгээ толилуулах болно.

Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт 6 дахь жилдээ ажиллаж  байна. Гёте институт нь наадмын хүрээнд “Hybrid by Nature” олон улсын төсийн оролцогч медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэний бүтээлийг Богд Хааны Ордон музейд 6-р сарын 22-нд гаргах бол Герман улсын уран бүтээлч Али Демирелийн 360 дэлгэцийн “Concentric color field” бүтээлийг White Rock төвд 6-р сарын 23-нд олон нийтэд толилуулж байна.

Наадмын үзэсгэлэнгүүд “Улаан гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дээгүүр доогуур” бүтээлээр үргэлжлэх бол үйл явцын турш уран бүтээлчид “Урлагтай яриа” өрнүүлж, хөгжмийн өнгөт ертөнцөөр DJ Хөх Жим (MMP), Номт, Demi Moors, Adrien de Ville нар аялуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг marketing@artscouncil.mn хаягаар авна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 23. 15:35Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 23. 15:35"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"4 сар 23. 15:34Олон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна4 сар 23. 15:33X Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна4 сар 23. 15:33Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ4 сар 23. 15:31Өмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав4 сар 23. 15:29Л.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ4 сар 23. 15:28Ц.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй4 сар 23. 15:26Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна4 сар 23. 15:24Иракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.