БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Өвөрхангай аймагт ажиллалаа


5-р сарын 27
12 цаг 27 минут

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Тус аймгийн багш, удирдлагуудтай уулзаж, боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд:

-Төсвийн шинэчлэл

-Боловсролын багц хуулийн төсөл

-Сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө

-Сурагчдын хоцрогдлыг оношлох гарааны үнэлгээ

-Ариун цэврийн байгууламж

-Сэтгэл зүйч ажиллуулах

-Ёс зүйн жил зэрэг томоохон ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга илтгэлдээ дурдлаа.

Төсвийн шинэчлэлийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит ерөнхий боловсролын багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх “Гүйцэтгэлийн үнэлгээ”-г улс орон даяар зохион байгуулж байгаа. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Өвөрхангай аймагт гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулж буйтай танилцсан.

Мөн аймагт ажиллахдаа Өвөрхангай аймгийн Засаг даргатай уулзав. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд, Өвөрхангай аймгийн Засаг дарга хоорондын байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн талаар ярилцлаа.

Эх сурвалж: https://www.meds.gov.mn/post/118139

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.