Улс орны төлөөлөгчийн тэргүүн сайд нартай санал солилцов


5-р сарын 27
12 цаг 16 минут

IMG-b215a4b275e0ce9b2ddd97370a464abc-V.jpg

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Индонези Улсын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн VII чуулганы үйл ажиллагаа тус улсын Бали хотноо оролцогч улсуудын Сайд нарын уулзалт, нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян чуулганы нэгдсэн хуралдаан, Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, тодорхойлсон эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр оролцогч улс орны төлөөлөгчийн тэргүүн сайд нартай дугуй ширээний ярилцлагын үеэр санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: https://nema.gov.mn/n/127855

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа3 цаг 9 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 цаг 10 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна3 цаг 11 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана3 цаг 12 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ3 цаг 12 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ3 цаг 12 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна3 цаг 14 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө3 цаг 15 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ3 цаг 15 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав3 цаг 16 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.