Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно


5-р сарын 27
12 цаг 09 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.
Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт өчигдрөөс /2022-05-25/хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Өчигдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын хугацаанд өдөрт 400-500 чингэлэг буюу 16000 тонн нүүрс экпортолно. Шивээхүрэн-Сэхээ  боомтын үйл  ажиллагаа зогссоноос хойш тэнд 10 сая  тонн нүүрс хуримтлагджээ. Хуримтлагдсан нүүрсийг богино хугацаанд гаргахаар төлөвлөж буйг Хилийн боомтын захиргааны Шивээхүрэн боомт хариуцсан төлөөлөгч Н.Амарзаяа хэллээ.

Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалт 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард шинэ терминал бүрэн ашиглалтад орно. Ингэснээр зөвхөн уг талбайгаас жилдээ 17 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллгаа явуулдаг найман компани гүйцэтгэж байгаа юм.  Тэр дундаа "Монголын Алт" ХХК манлайлан ажиллаж байна. Мөн Шивээхүрэн боомтод анх удаа  жолоочгүй ухаалаг автомшинаар тээвэрлэлт хийх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэрээ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ" гэв
Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад ороход бэлэн боллоо. Мөн тус боомтод PCR шинжилгээний лаборатори, ариутгах байгууламж ашиглалтад оржээ.

Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26351

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина6 цаг 25 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ6 цаг 25 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна6 цаг 26 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна6 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ6 цаг 27 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай6 цаг 28 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ6 цаг 38 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно6 цаг 39 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо6 цаг 40 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу6 цаг 41 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна6 цаг 41 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.