“Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй” хэлэлцүүлэг боллоо


5-р сарын 25
18 цаг 17 минут

Боловсролын салбарын мэргэжлийн үнэт зүйл, үндсэн зарчмууд, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, ёс зүйтэй соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл ба багшийн ёс зүй” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Үүнд нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн 40 багш оролцон харилцан ярилцаж, багаар ажиллалаа. Багш нар боловсролын салбар дахь төрийн албан хаагчийн ёс зүйн сорилт, сэтгэлгээний өөрчлөлтийн шинэлэг арга хэрэгслүүд, дизайн сэтгэлгээг боловсролын салбарт хэрэглэх нь зэрэг илтгэл, мэдээллийг сонссон юм.

Канадын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд төрийн албыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бүрдүүлэх зорилгод чиглэн ажиллаж байна. Үүний нэг хэсэг болох боловсролын салбарынхны ёс зүйн талаар хөндөн хэлэлцлээ.  

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна1 цаг 47 минутын өмнөТөсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав1 цаг 48 минутын өмнөОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна1 цаг 51 минутын өмнөИх-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана1 цаг 52 минутын өмнөЭнэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь1 цаг 52 минутын өмнөХахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ1 цаг 54 минутын өмнөЧухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно1 цаг 54 минутын өмнөС.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй1 цаг 56 минутын өмнөГрегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол1 цаг 58 минутын өмнөУрьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна2 цаг 19 минутын өмнөМалчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.