Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо


5-р сарын 25
17 цаг 33 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. 2007 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдлыг улам өсгөж, төрийн цэргийн байгууллагуудын цэргийн мэргэжлийн спортын их наадам болгон хөгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ.

Мөн монгол цэрэг харийн нутаг, дасаагүй орчинд алхам бүрд отох аюул эрсдэлтэй нөхцөлд хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа мөр зэрэгцэн зогсох гадны анд, холбоотнууддаа гайхагдан, итгэл, хүндэтгэл хүлээж байдаг нь манай цэргийн сургалт, бэлтгэлийн үр өгөөжийг илтгэдэг хэмээн онцоллоо.

Орон орны мянга мянган шилдэг цэргийн алба хаагч оролцож, тэсвэр тэвчээр, шандас шөрмөсөө сорьдог “Данкон” маршийн тэмцээнд монгол цэргүүд алс холын Африк тивийн аагим халуунд эхний байруудыг дараалан эзэлж байсныг онцлон дурдав.

Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорих зорилгоор зохион байгуулдаг уламжлалт тэмцээнд энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцлоо.

 

МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ РОТЫН ТӨРӨЛД:
  • Тэргүүн байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Ахмад Б.Ариунболд захирагчтай рот;
  • Дэд байрт Бригадын генерал Б.Баатар командлагчтай Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын Ахмад Б.Цээноров захирагчтай рот;
  • Гутгаар байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмад Б.Анхбаяр захирагчтай рот.
БАЙНГЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ САЛААНЫ ТӨРӨЛД:
  • Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч М.Цэрэнням захирагчтай салаа;
  • Дэд байрт Хошууч генерал Г.Ариунбуян даргатай Онцгой байдлын Ерөнхий газрын Дэслэгч А.Нямбаяр захирагчтай салаа;
  • Гутгаар байрт Хурандаа Р.Чингис даргатай Дотоодын цэргийн штабын Дэслэгч Б.Бумбаяр захирагчтай салаа.
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧТАЙ САЛААНЫ ТӨРӨЛД:
  • Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн захирагчтай салаа;
  • Дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахмад Т.Бямбацогт захирагчтай салаа;
  • Гутгаар байрт Хошууч генерал Б.Амгаланбаатар командлагчтай Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Дэслэгч Л.Мөнхбат захирагчтай салаа.
ЭМЭГТЭЙ ТАСГУУДААС:
  • Тэргүүн байрт Дэслэгч генерал Д.Ганзориг даргатай Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахлах дэслэгч Н.Ууганцэцэг захирагчтай тасаг;
  • Дэд байрт Бригадын генерал П.Жаргалан захиралтай Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлах ахлагч П.Ганзаяа захирагчтай тасаг;
  • Гутгаар байрт Цагдаагийн хурандаа П.Батбаатар захиралтай Дотоод хэргийн их сургуулийн Дэслэгч Г.Чимэгсүрэн захирагчтай тасаг тус тус шалгарлаа.

Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, тэмцээнийг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн оролцов.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.