Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна


5-р сарын 24
11 цаг 43 минут

Цар тахлын улмаас 2021, 2022 онд удаа дараа хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт 5 дугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна.

Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) 1971 оноос хойш жил бүрийн 1 дүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа  5 дугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

 

Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж байгаа ба нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг салбарын 2300 орчим төлөөлөгч оролцож байна.

Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс , засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулахаар цуглараад байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай хоёр талын уулзалт хийж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.