Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны сайд нар Монголд чуулна


5-р сарын 23
14 цаг 14 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.

 No description available.

Тодруулбал, тавдугаар сарын дундуур Бүгд Найрамдах Коте Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын үеэр дээрх шийдвэрийг конвенцид нэгдсэн орнууд батламжилжээ. 

Тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нарын төлөөлөгчид оролцож, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авч хэрэгжүүлэхээр авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцуулан мэдээлэл хийсэн байна.   

Конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд олон улсын тавцанд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 2026 онд зохион байгуулагдах 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг дэмжин баталжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад тус тус оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлсэн зорилтууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар онцлон танилцуулсан. Хөдөлгөөний хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд Монгол Улсад 1.3 тэрбум мод тарих амлалттай байгаа. 

No description available.

Тэгвэл цөлжилттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын гол индэр болох томоохон хурлыг Монголд зохион байгуулснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэж байна. Энэ нь манай улсад нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулах, давтамжийг нь бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд түлхэц үзүүлэх юм. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид дэлхийн 196 улс нэгдсэн байдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд л гэхэд 189 гишүүн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.

Монгол Улс өмнө нь 2016 онд Ази, Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ыг эх орондоо зохион байгуулж, 50 гаруй улсын 5,000 гаруй зочдыг хүлээн авч байсан. Тухайлбал, Европын 30, Азийн 21 орон, олон улсын хоёр байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид, тэр дундаа 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын сайд, 16 орны Гадаад хэргийн сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байв.

Тэгвэл 2026 онд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид Монголд цуглаж, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар дуу хоолойгоо нэгтгэн хуралдах нь.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ52 минут 58 секундын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай53 минут 42 секундын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ54 минут 44 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг55 минут 31 секундын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн57 минут 16 секундын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ57 минут 57 секундын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн58 минут 34 секундын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна59 минут 55 секундын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо1 цаг 1 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина1 цаг 2 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.