Түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд санал авч байна


5-р сарын 20
10 цаг 59 минут

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс  www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.  

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.

2022 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авч байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.