Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна


5-р сарын 18
14 цаг 40 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд болон хүнс үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

Энэ жил Орхон суманд 700 орчим иргэн, 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага  1,300 га талбайд 12 төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 62 хувьтай байна.

Ногоочид Шарын голын услалтын системийг орон нутгийн өмчид авч иж бүрэн сэргээн засварлах, “Хөдөө аж ахуйн, техник үйлчилгээний дундын төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөтгөх, лууван хураах дунд оврын хоёр комбайныг дээрх төвд олгох, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Ногоочдын хүсэлтийг судалж, шийдвэрлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд болон холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо.

Ерөнхийлөгч мөн ногоочдын тарьж ургуулсан өргөст хэмх, хүнсний ногоог олон жилийн турш худалдан авдаг, тэднийг төрөл бүрээр дэмжиж хамтран ажилладаг “ГБТ трейдинг”, “Баясах фүүд” компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Аж ахуйн нэгжүүд НӨАТ-аас чөлөөлөх, урт хугацаатай, хүү багатай зээл олгоод туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. “ГБТ трейдинг” компани гэхэд л ажлаа хэвийн явуулахын тулд жилийн 18 хувийн хүүтэй зээлийг Банк бус санхүүгийн байгууллагаас авдаг байна.

Цаашид төр засаг, хувийн хэвшил хамтарч ажиллаж байж, ирэх таван жилд хүнснийхээ хэрэгцээг дотоодоос хангах зорилтдоо хүрнэ гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих, урамшуулал үзүүлэх, хүү багатай, урт хугацаатай зээл олгох, техник, технологийг нь шинэчлэх, хөргүүртэй агуулахтай болох, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх зэргийг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсныг ногоочид болон хүнс үйлдвэрлэгчдэд хэллээ.  Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ5 цаг 54 минутын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай5 цаг 54 минутын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ5 цаг 55 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг5 цаг 56 минутын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн5 цаг 58 минутын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ5 цаг 59 минутын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн5 цаг 59 минутын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна6 цаг 1 минутын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо6 цаг 2 минутын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина6 цаг 3 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.