ЕБС-иудын ёс зүйн зөвлөлийн гишүүд чадавхжуулах сургалтад хамрагдлаа


5-р сарын 13
15 цаг 18 минут

“Ёс зүйн жил-2022”-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн “Ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах нь” сургалтыг БШУЯ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Ёс зүйн зөвлөлүүд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам зэрэг эрх зүйн баримт бичгийг мөрдөж байна. Эдгээр баримт бичгийн дагуу ерөнхий боловсролын 848 сургууль, 21 аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа юм. Өнөөдрийн сургалтад Ёс зүйн зөвлөлийн 5900 гишүүн оролцов.

Сургалтаар сургуулийн ёс зүйн зөвлөлийн гишүүдэд сэтгэлгээний өөрчлөлтийн шинэ хандлага, арга хэрэгсэл, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёлыг бүтээхэд ёс зүйн зөвлөлийн үүрэг оролцоо, ёс зүйн талаар өрөөсгөл хандлага ба хэвшмэл ойлголт зэрэг сэдвүүдээр хичээл заасан юм. Сургуулиудын Ёс зүйн зөвлөлийн гишүүд энэхүү сургалтад хамрагдаж байгууллагын соёл, төрийн албан хаагчийн ёс зүйн шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг шинэ мэдлэг, арга хэрэгсэл, ур чадварт суралцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээрт бэлтгэж байна3 сар 24. 16:04Хавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ3 сар 24. 16:02Ж.Энхбаяр: Дизелийн түлшийг 300 төгрөгөөс илүүгээр нэмэхгүй гэж тооцож байгаа3 сар 24. 16:01Хариу арга хэмжээ авах санал боловсруулахыг үүрэг болгов3 сар 24. 15:08Т.Даваадалай: Туулын хурдны зам ерөөсөө өндөр өртөгтэй төсөл биш. Миний амьдарч байсан хотуудыг харахад голоо дагасан байдаг3 сар 24. 15:06Л.Магыза: Таван ам бүлтэй айл өдөрт 50-60 литр усыг хэрэглэлгүй урсгаж байна3 сар 24. 15:04“Газрын тосны үнийн өсөлт Монголд том шок үзүүлэх магадлалтай”3 сар 24. 15:02"Эрдэнэт 50 зүрх" төслийн хүрээнд зургаан хүүхдийн хагалгаа амжилттай болжээ3 сар 24. 15:01Орон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нар3 сар 24. 14:59Нийслэлд 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна3 сар 24. 14:56Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.