“Монголын инновацийн 7 хоног-2022” зохион байгуулагдана


5-р сарын 13
15 цаг 14 минут

"Инновацийн 7 хоног-InnoWeek 22" арга хэмжээг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой. “Монголын инновацийн 7 хоног-2022” 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркт болно.

Энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг хөгжлийн яам, Шинжлэх ухаан технологийн сан, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газар,  Шинжлэх ухааны академи, Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинэ Эхлэл ХХК, Стартап Маркетинг Спэйс ХХК, MNAgency,  Dreamers нэгдэл, Үндэсний үйлдвэрлэгч компаниуд хамтран ажиллаж байна.  

“Монголын инновацийн 7 хоног-2022”-ын мэдээ мэдээллийг https://fb.me/e/5gQdWyg8x пэйжээр цаг алдалгүй авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров4 сар 16. 16:07МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална4 сар 16. 16:06Хүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ4 сар 16. 16:05М.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа4 сар 16. 15:57"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"4 сар 16. 15:55УИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов4 сар 16. 15:44Хятадын эдийн засаг тооцооллыг давжээ4 сар 16. 15:41"Хаан шалдан байна"4 сар 16. 15:40Үндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.