Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ


5-р сарын 13
14 цаг 40 минут

Урин дулааны улиралд түр зуурын усархаг болон олон хоног үргэлжилсэн бороо ороход авто зам, нийтийн эзэмшлийн талбай усанд автаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл үүсдэг. Тэрхүү хүндрэлийг энэ зун давтахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс  НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын  захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ авто зам, талбайн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн шугам угсралтын ажлыг эхлүүллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны  12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж байна. Мөн Чингэлтэй дүүргийн  12 дугаар хороо 61 дүгээр сургууль орчмын зам, талбайн ус зайлуулах шугамын  угсралт, Хан-Уул дүүргийн 3 дугаар  хороо Ажилчны гудамжнаас Яармагийн гүүр хүртэлх /Шунхлай ШТС/ авто замын ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

 

ГУББГ нь 2022 онд авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар, нөхөн сэргээлтийн ажлыг таван  байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөн,  төлөвлөгөөний дагуу ажлуудаа хийж байна. Өнгөрсөн онд тус газраас авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Долоон буудал болон Баянбүрдийн тойрог, Баянгол дүүргийн Энхболдын авто зам болон Ард Аюушийн өргөн чөлөө,  Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Сонгинохайрхан дүүргийн Таван  шарын 12 дугаар байр орчим, нийт зургаан  байршилд шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"6 цаг 24 минутын өмнөМ.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ6 цаг 27 минутын өмнөШатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров6 цаг 30 минутын өмнөМЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална6 цаг 31 минутын өмнөХүний нөөцийн мэргэжилтний компьютероос ажилтнуудын мэдээлэл алдагдаж, нэр дээр нь данс нээж, зээл авсан зөрчил илэрчээ6 цаг 32 минутын өмнөМ.Нарантуяа-Нара: УИХ-ынхаа эсрэг байгаа УИХ-ын дарга огцрох болзлоо хангалаа6 цаг 40 минутын өмнө"С.Бямбацогт парламентыг хадган дээр тавиад Ерөнхийлөгчид өглөө"6 цаг 42 минутын өмнөУИХ дахь АН дотроо “сөрөг хүчин”-тэй болов6 цаг 53 минутын өмнөХятадын эдийн засаг тооцооллыг давжээ6 цаг 56 минутын өмнө"Хаан шалдан байна"6 цаг 57 минутын өмнөҮндэстний ой санамжийг бататгах үйлсэд түүхийн багш нар манлайлах учиртайг онцлов4 сар 15. 17:23Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр С.Баярцогтыг томилов4 сар 15. 17:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.