ХУД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд “Өөрчлөлтийг өөрөөсөө” аяныг зохион байгуулж байна


5-р сарын 12
17 цаг 43 минут

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 62 дахь өдрөө болов. Аян эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 1.1 сая иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөнд биечлэн хамрагдсан байна. Харин өнөөдөр 34.797 иргэн 266 спорт заал, 46 фитнесс клуб, 170 гадаа талбай, 52 клуб, 206 чийрэгжүүлэх танхим, 70 соёлын төв, 10 усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэсэн байна. Тус аяныг дэмжин оролцогч байгууллага 704 болж өсчээ. Дасгалд хөдөлгөөнд Ховд аймгийн иргэд хамгийн идэвхтэй байгаа бөгөөд тус аймгийн 6253 иргэн өнөөдөр “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд биечлэн оролцжээ. Нэмж хэлэхэд, өнөөдөр ХУД-ийн Нисэх бүсийн 9, 10, 12, 14, 16, 21 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн  нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд “Өөрчлөлтийг өөрөөсөө” аяныг иргэдийн дунд зохион байгуулсан нь “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд өрнөж буй онцлох ажил байлаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

“Гурван сар үргэлжилсэн цалингийн хэрүүлд цэг тавилаа”4 сар 22. 18:32Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт оруулна4 сар 22. 18:32Н.Учрал: Ирэх V сард нэг литр дизель түлш ₮6400 болох нөхцөл үүслээ4 сар 22. 18:27Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна4 сар 22. 18:22Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо4 сар 22. 18:21Дотоод орчны агаарын чанарын стандартыг баталлаа4 сар 22. 18:20Нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ4 сар 22. 18:20“БҮС НУТГИЙН СЭТГҮҮЛЧИД” өргөтгөсөн форум болно4 сар 22. 18:18Аав, ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар нэмэгдсэн"4 сар 22. 13:39Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ4 сар 22. 13:36Ногоон автобусны хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа4 сар 21. 15:45"Л.Оюун-Эрдэнийг мөнгө угаасан хэргээр шалгаж байна"4 сар 21. 15:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.