Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, албаны дарга, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалт болж байна


5-р сарын 11
16 цаг 18 минут

uploaded picture

uploaded picture

uploaded picture

uploaded picture

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, хөдөлмөрийн маргаан зохицуулалтын талаар аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, албаны дарга, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтыг олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар, Европын холбооны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри нээсэн бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли видео мэндчилгээ илгээсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа “Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг” сэдвээр илтгэл мэдээлэл өгч оролцогчдын асуултад хариулав. Мөн хуулийн шинэчлэлийн онцлох болон анхаарах бусад мэдээллийг ХНХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд өглөө. Үүнээс гадна олон Улсын болон дотоодын зөвлөх Хөдөлмөрийн маргаантай холбоотой хэргийн менежмент ба мэдээллийн системийн (CMIS) ач холбогдол, Хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалтад орсон үндсэн өөрчлөлт зэрэг өргөн хүрээнд мэдээлэл өгч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 35 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 35 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 36 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 36 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 37 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 38 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ7 цаг 49 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно7 цаг 49 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо7 цаг 50 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу7 цаг 51 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна7 цаг 52 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.