“Алтанбулаг Логистикийн төв байгуулах ТЭЗҮ, судалгааны дунд шатны тайлан”-гийн хурал болж байна


5-р сарын 11
16 цаг 10 минут

“АЛТАНБУЛАГ ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТЭЗҮ, СУДАЛГААНЫ ДУНД ШАТНЫ ТАЙЛАН”-ГИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

БНСУ-ын КОТРА олон улсын байгууллагын мэдлэг хуваалцах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын SAMOON.C компани хамтран хэрэгжүүлж байгаа “Алтанбулаг логистикийн төв байгуулах ТЭЗҮ, судалгааны дунд шатны тайлан”-гийн хурал 2022 оны тавдугаар сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлын үеэр  төслийн эдийн үр ашгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэх шаардлагатай зарим асуудал, төрийн зүгээс логистикийн төвүүдийг байгуулахад үзүүлэх дэмжлэгийн талаар хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид санал солилцов.

Олон улс, бүс нутгийн хэмжээний энэхүү логистикийн төв байгуулснаар тээвэр логистикийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, олон улс, бүс нутгийн логистикийн сүлжээнд холбогдох, тээвэр логистикийн зардлыг бууруулах, тээвэрлэлтийн хугацаа багасгах, хилийн боомтын болон гаалийн үйл ажиллагаа сайжируулах олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжих юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Үхрийн махны үнэ буурав7 минут 14 секундын өмнө"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"8 минут 22 секундын өмнөSpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй9 минут 14 секундын өмнөТүрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтоов10 минут 25 секундын өмнөОрон сууцны 106 төсөл иргэдийг хохироосон бол 37 нь зөвшөөрөлгүй баригдаж эхэлжээ!11 минут 36 секундын өмнөМалчдын хохирлыг барагдуулах асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ12 минут 23 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө14 минут 36 секундын өмнөАНУ-ын төрийн байгууллагууд “DeepSeek”-ийн технологийг ашиглахгүй15 минут 33 секундын өмнөЦахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхааруулав17 минут 52 секундын өмнөУлсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ4 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо10 сар 20. 11:13Хиймэл оюун ухааны далд үнэ10 сар 20. 11:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.