Тариалах үрийн 55 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаад байна


5-р сарын 11
13 цаг 18 минут

Манай улс энэ жил 340497,3 мянган га талбайд 22 сортын 54479,6 тн үрээр улаан буудай тариалахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тариалах үрийн 55 хувь нь  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна.

УНХТГ болон ТЭДСАА–д нөөцөлсөн 12 сортын 15722.6 тн улаан буудайн үр 100% шинжилгээнд хамрагдсан.

Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад дараах зөвлөгөөг хүргүүлж байна.

1.Тариаланч  тариалангийн талбайн сүрэл, хаягдлыг шатаахгүй байх;

2.Хөрсөө лабораторийн шинжилгээнд хамруулсан байх;

3.Үрээ шинжилгээнд хамруулж баталгаажуулсан байх;

4.Тариалах үр нь Монгол Улсын MNS 0246:2010 (Үрийн буудай. Сортын болон үрийн чанар.Ерөнхий шаардлага) стандартын шаардлагад нийцсэн байх;

5.Таримлын үрийг зориулалтын бодисоор зохих тунгаар ариутгаж, нарлуулж тариалах;

6.Зар сурталчилгаагаар гарал үүсэлгүй хаана шинжилсэн, насжилт, сорт нь тодорхой биш таримлын үр худалдан авахгүй байх;

7.Үр ариутгалын бодисыг зөв сонгох, заавал Ургамал хамгааллын хүрээлэнд туршигдсан бодисыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс худалдан авах;

8.Ургамал хамгааллын бодис, бордоог сонгохдоо аль улс оронд үйлдвэрлэсэн эсэх, импортлож, үйлдвэрлэж  буй аж ахуйн нэгжийн судалгаа, үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон дуусах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар харах, холбогдох зааврыг дагалдуулан авах;

9.Үр ариутгалын бодисын сав баглаа боодлыг малчин өрх, иргэдэд өгөхгүй байх, хүнсэнд хэрэглэхгүй байх;

10.Тариалалтай холбоотой зөвлөгөө, зөвлөмжийг туршлагатай мэргэжлийн агрономичоос авах;

11.Тариалалтын түүхийн дэвтрийг заавал хөтлөх;

12.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарч ажиллах;

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.