Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг цэвэрлэж байна


5-р сарын 11
12 цаг 30 минут

Геодези, Усны барилга байгууламжийн газраас нийслэлийн  хэмжээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн далан сувгийн цэвэрлэгээ, үйлчилгээг хийж байна. Жил бүрийн хавар хийж заншсан цэвэрлэгээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5,6,23, 27, 39 дүгээр хороонд байршилтай “Намгийн суваг”  болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай Эрчим хүчний гудамж,  Баруун уулын сувгийн төгсгөл хэсгийн сувагт их цэвэрлэгээ хийлээ. Мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байршилтай Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж,  Сонгинохайрхан дүүргийн  2,20-р хороонд байршилтай “Бага Наран, Зүүн наран” сувгуудад төлөвлөгөөт цэвэрлэгээний ажил хийгдэж үерийн ус чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой болголоо.  

Геодези, Усны барилга байгууламжийн газар  /ГУББГ/ нь 2021 оны үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын хүрээнд 25 байршилд 21225 м3 лаг хагшаасыг цэвэрлэсэн бол 2022 онд 20 байршилд 12411м3 лаг хагшаас  /үерийн усаар хуралдаж тогтсон өвс ургамлын хаягдал, үерээс хуралдсан шороо/ цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэхээр төлөвлөн, график төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Тус газар нь нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.  Үүнд:

‒ Өндөржилт төлөвлөлт, инженерийн зураг төсөлд хяналт тавих

‒ Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг 157,6 км;

‒ Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 222 км;

‒ Замын болон хөрсний ус зайлуулах өргөлтийн насос станц 1 ш/10000 м3/цаг; ‒ Улаанбаатар хотын зургаан  дүүргийн газрын доорх усны хяналт шинжилгээний ажил 3532 ширхэг  шүүрт худаг, 3845 ширхэг  үзлэгийн худаг, 45 ширхэг мониторингийн цооног зэргийг хариуцан ажиллаж байна.

 “Үерийн далан суваг нийслэлийн иргэдийн, та бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй үерийн аюулаас үргэлж хамгаалж байдаг тул их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт хог хаягдлаа битгий хаяарай. Цэлгэр, цэвэрхэн, аюулгүй хоттой болохын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээн ГУББГ-ын ажилтан, албан хаагчид уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.