Иргэд тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Нийслэлийн Ерөнхий архитектортай уулзлаа


5-р сарын 10
14 цаг 16 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Энэ дагуу Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч Б.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.

Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд газар эзэмших зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлэв. Тухайн иргэдийг төлөөлөн иргэн Г.Эрдэнэчимэг “Бид 1995 оноос хойш тус хорооны Шар хадны эцсийн автобусны буудал дээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ирсэн. Эхэндээ тэнд байсан арван лангуу бүгд газрын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ч хоёр захын лангуу зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тиймээс бид ч мөн зөвшөөрөл авахын тулд 2014 оноос хойш хөөцөлдөж, бичиг баримтаа бүрдүүлэн хүсэлт өгсөн боловч амжилт олоогүй явна. Дүүргийн зүгээс тэр хэсэгт жишиг автобусны буудал барина гэсэн учраас үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүйд хүрч байгааг шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм. Тэд өнөөг хүртэл газрын төлбөр болон үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ татварыг төлөн үйл ажиллагаагаа явуулсаар ирснээ мөн дурдав.

Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хорь гаруй жил үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагууд нь албан ёсны зөвшөөрөл өгөөгүй ч газрын төлбөр, үйлчилгээний татвар авч ирсэн бол та бүхний ажлыг гэнэт зогсоох нь зохимжгүй. Засаг дарга ч мөн тухайн байршилдаа удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, амьдрал ахуйгаа авч явж буй иргэдийн асуудлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэх байр суурьтай байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болно. Эхний ээлжинд дүүргийн зүгээс  газар эзэмших эрхийг нь олгох хэрэгтэй” хэмээлээ. Тухайн хэсэгт жишиг буудал барихдаа тэдгээр иргэдийн павилионыг буулгах бус ногоон байгууламж, нийтийн бие засах газар зэргийг байгуулж орчны тохижилт хийх тул иргэдийг ч мөн хамтран ажиллахыг хүссэн юм.

Уулзалтад ирсэн удаах хүн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Шагдарсүрэн байлаа. Тэрээр 2011 онд тус хорооны нэгдүгээр хорооллын орчимд  1000 ам метр талбайг эзэмших зөвшөөрөл авч, тухайн талбайгаа чөлөөлөн ажлын байр барьсан гэв. Гэтэл зөвшөөрлийнх нь хугацаа өнгөрсөн онд дуусаж, ажлын байраа нураах нөхцөл байдал үүсээд байгааг боломжит арга замаар шийдэж өгөхийг хүсэж, газраа авч үлдэх хүсэлтээ илэрхийлсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж тухайн иргэн талбайг зориулалтын дагуу ашиглаагүй, зөвшөөрөлгүй хэд хэдэн талбайд объект барьсан гэх мэт зөрчлүүд илэрсэн тул уг хэсгийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч байгааг тодотгов. Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Хотын дарга аль болох иргэдийн асуудлыг шийдэх үүднээс энэ уулзалтыг товлож байгаа. Тиймээс таны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж, төлөвлөлт, тохижилтдоо тусгая. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахад иргэн та ч анхаарч, бидний ажлыг дэмжихийг хүсье” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Б.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05Финланд, Норвегийн удирдагчид Путинтэй утсаар ярьжээ10 сар 28. 19:41“Шинэ тариаланчид” Хятадын хөдөө тосгоны сэргэлтэд хүч нэмж байна10 сар 28. 19:40З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг хэвээр үлдээлээ10 сар 28. 19:40ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА10 сар 28. 19:39ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА10 сар 28. 19:39ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 28. 19:38Монгол, Беларусь ажиллах зарчим, алсын хараагаа тодорхойлов10 сар 28. 19:37Аав нь харваж нас бараад удалгүй 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн10 сар 28. 18:36Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.