Ш.Чимэдцэеэгийн шавь нар багштайгаа хамтран хүндэтгэлийн тоглолт хийнэ


5-р сарын 10
13 цаг 52 минут

Ч.ЗОТОЛ

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн  шавь нар санаачлан багшийнхаа урлагт зүтгэсний хагас зуун жил, дууны урлагт  боловсон хүчин бэлдэх чиглэлээр багшилсны   30 жилийн ойг тохиолдуулан   “Дуунд залбирсан тавилан” хүндэтгэлийн тоглолтыг хамтран зохион байгуулах гэж байна.  Тоглолт энэ сарын 21,22-нд UB palace-ийн их танхимд  товлогдож, таслабар нь худалдаанд гарчээ.

“Дуунд залбирсан тавилан”  миний уран бүтээлийн дээжээс хүргэхийн сацуу “Монголын дууны урлагт өөр өөрийн өнгөөр гарч ирж, ид цэцэглэж яваа дуучин цэцгүүдийг танилцуулна” хэмээн  Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ хэвлэлийн хурлын үеэр онцлов. Түүний шавь нар багшийнхаа тоглолтод ая дуугаа  өргөж байсан удаа үгүй. Энэ тоглолтод хамт  дуулахаараа онцлог юм. Мөн  Монголын уртын дууны холбооноос 108 дуучин оролцож, Эзэн Чингис хааны үеийн төрийн дуулал “Эртний сайхан” дуугаар хүндэтгэл үзүүлэх бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг дуучид дуулж, бүжигчид Дарь Эхийн бүжгийг бүжиж урлагийн цогц үзүүлбэр  хүргэнэ.

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нь Монголын урлагт хагас зуун жил, энэ салбарт боловсон хүчин бэлтгэхэд 30 жил багшилсны зэрэгцээ ардын өв соёлыг  хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхийн  төлөө өөрийн мэдэх, чадах бүхнээ зориулж ирсэн  юм. Тухайлбал, тэрбээр уртын дууг  хамгийн анх ноттой болгосон хүн юм. Өдгөө ар, өвөрмонголын  уртын дуучид түүний зохиосон нотоор уртын дуугаа сурч, дуулж байна. Дарьганга болон үзэмчин угсаатны ардын урт болон богино 108 дууг судалж, түүхэн сурвалж, үг, нотыг багтаасан ном, цомог гаргасан байдаг.  Мөн нутаг нутгийн бүүвэйн дуу,  марзай, гийнгоог  үг, аялгуу, домог, түүхтэй нь цогцоор  судалж цомог гаргасан. Хэл соёлыг хадгалж хамгаалахад өөрийн  хувь нэмрийг оруулсан байдаг. Өнөөдөр дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл мөхсөн. Бүхэл бүтэн үндэстний хэл мөхөж байхад ястан, угсаатын хэл мөхөх эрсдэл ойрхон байгааг анхааруулж, Дарьганга нутгийн хэл аялгууг судла, хэрэглэхдээ больж байгаа үгсийг бүртгэж  толь бичиг гаргаж, судалгааны энэ ажлаараа доктор хамгаалсныг Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг” бүлгэмийн тэргүүн Э.Ирэхбаяр  хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.

Эх сурвалж: www.polit.mn

 
 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина7 цаг 51 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ7 цаг 52 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна7 цаг 52 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна7 цаг 52 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ7 цаг 53 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай7 цаг 54 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ8 цаг 5 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно8 цаг 5 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо8 цаг 6 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу8 цаг 7 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна8 цаг 8 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.