Багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чадварт суралцуулах шаардлагатай


5-р сарын 6
22 цаг 58 минут

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн хурал боллоо. Дэд зөвлөлийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн даргалдаг. Хурлаар дэд зөвлөлийн нэгдүгээр улирлын биелэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Монголын аутизмын холбоо, Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслөөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ хуваалцав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны зүгээс бага насны хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, оюутны ялгаатай чадвартай залуусыг хөдөлмөрт бэлтгэх болон зөвлөх эцэг эхийн хөтөлбөр зэрэг олон ажлуудыг зохион байгуулан ажилладаг. Харин Монголын аутизмын холбооны хувьд дунд хугацааны төлөвлөгөөндөө СӨБ, ЕБС-д аутизмтай хүүхдийг сургахад хамтран ажиллахаас гадна аутизмтай хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх, багшийн чадавхыг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа юм.

Дэд зөвлөлийн гишүүдийн зүгээс багш бэлтгэх тогтолцоонд анхаарч, нийт багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чадварт суралцуулах шаардлагатай байгааг онцолсон. МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшаар 37 оюутан суралцаж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхээс гадна нийт багшаар суралцаж буй оюутанд тусгай хэрэгцээт боловсролын арга зүйг заахаар ажиллаж байгааг МУБИС-ийн захирал О.Алтангоо хэллээ.

Уулзалтын төгсгөлд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн дэд зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг энэ оны ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллана гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.